Спорт явган аяллын тэмцээн боллоо | News.MN

Спорт явган аяллын тэмцээн боллоо

Спорт явган аяллын тэмцээн боллоо

Спорт явган аяллын тэмцээн боллоо

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр – Баянзүрхийн товчоо –  Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аяллын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.

Спортын найман төрлөөр таван үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аяллын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо

2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо

3-р байранд Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо

4-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо

5-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо

6-р байранд Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо

7-р байранд Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо

8-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо

9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 202.179.26.196

Явган аялалын үеэр хүн төөрөөгүй бол яамаадай….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж