Монголын футзалын шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Монголын футзалын шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын футзалын шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдлээ. Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой зүүн талаараа хиллэдэг Ордос хотод gjg.;euggр сарын 22-26-ны хооронд болно.

Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонг Конгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө.

Хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд аравдугаар сарын 26-нд “Плэй Офф”-ын тоглолт хийж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Азийн АШТ-ий тасалбараа халааслах юм.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан футзалын үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудтай өмнө нь тоглож байсан.

Монгол 8:3 Хонг Конг 2015.11.14
Монгол 1:4 БНХАУ 2015.11.18
Монгол 3:5 Тайвань 2015.11.19
Монгол 2:6 Тайвань 2017.11.05

 Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир
Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал
Багийн эмч: Г.Ариунбайгаль

Тоглогчид:

П.Алтантулга
Б.Мөнгөнтулга
Э.Пүрэвдорж
Э.Ганзориг
Т.Анхбаяр
Ц.Билгүүн
С.Наранбаатар
Я.Алтансүх
Б.Амгаланбат
А.Тэмүүлэн
Э.Ууганбаяр
Э.Мөнхтэнгэр

Хаалгачид:

М.Чанцал
Б.Бадамсэрээжид

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж