Ахуйн хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалж байна | News.MN

Ахуйн хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалж байна

Ахуйн хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн төв хамтран “Хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөл” сэдэвт сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд болон хороодод зохион байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд “Цэнхэр, шар” гэх тодотголтой химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалт бүхий хуванцар савны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хордлого судлал болон Эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хуванцар савны хэрэглэгээг багасгах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, тандалт судалгааг хийсээр байгаа юм.Тодруулбал, хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрагт 4.4 дахин их буюу хүний биед маш ноцтой хохирол үзүүлэхүйц дүн гарсан байна.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн хэрэглээнд хуванцар савыг хэрэглэхгүй, ашиглахгүй байж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: БЗД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 64.119.26.19

бас хуванцар ганпанз хэрэглэхээ болимоор юм

Avatar

Зочин 2019-09-23 203.217.139.227

Хөдөөнийхан маань хор, будгийн саванд айраг сүү хийж хуванцар шанагаар цай самархаа болиоч гэж гуйя даа. Биднийхийг биш гэхэд өөрсдийнхөө эрүүл мэндийг бодмоор.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж