УИХ-ын ээлжит бус чуулган түр завсарласан энэ үед Төрийн ордон нам гүмхэн байна. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ихэвчлэн тойрогтоо ажилладаг. Зарим нь гадаадад томилолтоор ажиллах нь бий.
Хуваарь ёсоор өнөөдөр /2019.09.23/ УИХ дахь МАН бүлгийн хурал зарлагдсан ч гишүүдийн ихэнх нь тойргоосоо ирээгүй учир хуралдаж чадсангүй.
Зарим гишүүн гадаадад томилолттой ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд яваа юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ОХУ-ын Эрхүү хотод ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ