Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зарим аймгийн цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэхээр болжээ. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дархан зэрэг аймагт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар болсон байна.
Мөн Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж барих, өргөтгөн шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийх аж.
Франц Улсын зээлээр барьсан Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орох юм байна.
Холбоотой мэдээ