“Тапа” хар салхи Япон, Өмнөд Солонгосыг дайран өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

“Тапа” хар салхи Япон, Өмнөд Солонгосыг дайран өнгөрчээ

“Тапа” хар салхи Япон, Өмнөд Солонгосыг дайран өнгөрчээ

Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхи  мягмар гариг /2019.09.24/-т хойд нутгийн Хоккайдо арлыг дайран өнгөрөх төлөвтэй байна гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ. Мөн төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна.

Эх сурвалжийн мэдээнд дурдсанаар, хар салхины нөдөөгөөр өнөөдөр /2019.09.23/ баруун нутгийн Шикокү аралд 300 миллиметр, төвийн хэсгийн Токай бүс нутагт 200 миллиметр, хойд нутгийн Кюшү аралд 180 миллиметр хүртэлх хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ.

Энэхүү хар салхи нь амралтын өдрүүдээр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг ч мөн дайран өнгөрсөн бөгөөд 30 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын өмнөд нутагт хамгийн их хохирол ба байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд гамшгийн уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж, 11800 гаруй гал сөнөөгчийг дайчлан ус шахах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Хүчтэй салхины улмаас 11 нисэх буудлын 248 нислэг цуцлагджээ.

Эх сурвалж: KYODO, KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж