Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн 50 гаруй эмч мэргэжилтнүүдэд 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, халдварын сэргийлэлт хяналтын талаарх мэдлэг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэгдлээ.
Сургалтанд эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй эрсдлийг бууруулах, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, дотоод аудит хийх, халдварын эрсдлийг тодорхойлох, эмнэлзүйн эрсдэл, түүнийг шийдвэрлэх нь, хоол хүнсээр дамжих өвчний үед эрүүл мэндийн байгууллагын авах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хамруулан зөвлөмж, мэдээлэл өглөө.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ