Монгол улсын өсвөрийн шигшээ баг “Торгоны зам” Олон улсын тэмцээний 2 дахь тоглолтоо Узбекстаны шигшээ багийн эсрэг хийлээ.
Хоёр баг тэмцээний эхний тоглолтдоо ялагдал амсаад байсан юм. Тэмцээний эхний тоглолтод БНХАУ-ын багийн эсрэг тоглолтод манай шигшээ багийн хамгаалалт маш олон алдаа гаргаж байсан бол харамсалтай нь энэ удаад ч хамгаалалтын олон алдаа Узбекстаны шигшээ багт давуу байдал олголоо.
Тоглолтын эхний довтолгоо гоол болж улмаар тоглолт өрсөлдөгч багийн давамгайлал дор үргэлжилсээр, тоглолт 12:0 гэсэн үр дүнгээр өндөрлөлөө. Манай өсвөрийн хөлбөмбөгчид тэмцээний сүүлийн тоглолтоо маргааш (8-р сарын 14) Киргизстаны багийн эсрэг хийнэ.
Киргизстаны шигшээ баг тэмцээний 2 дахь тоглолтдоо талбайн эзэн БНХАУ-ын багт 4:0-ийн харьцаатай ялагдсан байна. Өрсөлдөгч багуудаас насаар дүү Монголын тамирчдад энэ удаагийн тэмцээн томоос том туршлага болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн ялагдал ирээдүйн ялалтын эхлэл байх болтугай.
Эх сурвалж: www.the-mff.mn