Зам засварыг түргэвчлэхийг санууллаа

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Зам засварыг түргэвчлэхийг санууллаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарыг хавсран орлуулах тухай захирамж гаргасан. Тус захирамжаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Зам тээврийн сайдын үүргийн хавсран гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өнөөдөр тус яамны бүх газар, хэлтэс, харьяа агентлагийн дарга нартай шуурхай хуралдаан хийж ажлын байдал, өвөлжилтийн бэлтгэл болон Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх шаардлагатай, тулгамдаж буй ажлуудын талаар сонсож, үүрэг даалгавар өглөө.

Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудын мэдээлж буйгаар ажлын байдал хэвийн, өвөлжилтийн бэлтгэл дуусах шатандаа явж байгаа юм байна. Харин Засгийн газрын хуралдаанаар оруулах хэд хэдэн асуудал байгаа гэдгийг хэллээ. Тухайлбал Богдхаан төмөр замын чиглэлийг батлах, Шинэ нисэх буудлын концесс, Иргэний нисэхийн корпораци байгуулах тухай шийдвэр гарсантай холбоотойгоор дагалдах журмыг батлуулах шаардлагатай байгаа аж. Харин Д.Эрдэнэбат сайдын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор зам засварын ажлуудыг маш сайн хийх ёстой. Халтиргаа гулгаа эхлэхээс өмнө орон нутгийн ялангуяа зайлшгүй засварлах шаардагатай Төв аймгийн зам болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын ажлыг дуусгахыг үүрэг болголоо. Мөн тэрбээр сайд байхгүй гэдэг шалтгаанаар төрийн ажил сатаарах ёсгүй. Төрийн ажлыг шуурхай хийж, хийсэн ажлаа олон нийтэд ил тод мэдээлж байхыг сануулсан байна.

Д.ЦЭЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж