"Монгол тэмүүлэл"-ийг нүүлгэснээр дөрвөн ээлжээр хичээллэх асуудал цэгцэрнэ гэв | News.MN

"Монгол тэмүүлэл"-ийг нүүлгэснээр дөрвөн ээлжээр хичээллэх асуудал цэгцэрнэ гэв

"Монгол тэмүүлэл"-ийг нүүлгэснээр дөрвөн ээлжээр хичээллэх асуудал цэгцэрнэ гэв

"Монгол тэмүүлэл"-ийг нүүлгэснээр дөрвөн ээлжээр хичээллэх асуудал цэгцэрнэ гэв

Дөрвөн ээлжээр хичээллэж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэлийн 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэхийг хүсэж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.

Энэ талаар 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл Б.Батдэлгэр хэлэхдээ “Манай 26 дугаар хороонд улсын гэх тодотголтой ганцхан сургуультай ч “Монгол тэмүүлэл” хэмээх сургуультай хамт нэг байранд зэрэгцэн хичээллэж байна. Манай хүүхэд энэ жил нийслэлийн 133 дугаар сургуулийн  нэгдүгээр ангид элсэн орж дөрвөн ээлжээр хичээллэж байна. Уг нь нэгдүгээр ангийн хүүхэд 4-5 цаг хичээл үзэх ёстой ч анги танхимд хүүхдүүд хүрэлцэхгүйн улмаас хоёрхон цаг хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа юм. Тиймээс манай хорооны эцэг эхчүүдийн төлөөлөл бид өнгөрсөн хавраас эхлэн “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр газарт нүүлгэж, сургуулийн байрыг 133 дугаар сургууль эзэмших ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Хэрэв “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэвэл 133 дугаар сургуулийн хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэх боломжтой. Харин үүнийг “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Тус сургуулийн 200 гаруй сурагчид зөвхөн манай хороонд харьяалагддаггүй, нийслэлийн бүх дүүргээс ирж суралцаж байгаа шүү дээ” гэлээ. Харин багш нарын зүгээс “Монгол тэмүүлэл” сургуулийн багш нартай талцаж муудалцсан асуудал байхгүй ч дөрвөн ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль нь хэдийгээр төрийн өмчийнх боловч өөрийн гэсэн байргүйн улмаас сурагчид дөрвөн ээлжээр хичээллэх болжээ. Учир нь тус сургууль “Монгол тэмүүлэл” хэмээх сургуультай нэг байранд зэрэгцэн хичээллэх болоод дөрөв дэх жилийн нүүрээ үзэж буй юм байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, улмаар сайдын тушаал гарсан байна. Уг тушаалд “Барилга түрээслэх тухай” 2019 оны А/522 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлийг барилгыг түрээслэн сургалтын үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын сургуулийн жагсаалт”-аас 133 дугаар сургуультай холбогдох хэсгийг бүхэлд нь хассугай” хэмээжээ. Гэвч сургуулийн насны 5600 гаруй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд “Монгол тэмүүлэл” сургуулийн 200 гаруй сурагчдын асуудал хөндөгдөх үү гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Наран 2019-09-23 202.55.188.36

Монгол улсад нэг хороо цогцолбор сургуультай байх ёстой юм бол нийслэлийн болон орон нутагт бүгд цогцолбор сургуультай байх ёстой гээд тэмцээд болохгүй бол хүний юм дээрэмдэх юм байна л даа. Бид ямар дээрэмчидийн нийгэм байгуулж бгаа юм уу?

Avatar

Наран 2019-09-23 202.55.188.36

БСШУЯ сайд гэж нэг дурак албан ёсны тайлбар хиймээр юм. Өмнөөс нь энэ нэг шантаажчин Батдэлгэр худлаа юм ярьж хүмүүсийн толгой эргүүлээд өөртөө ашигтай бдал үүсгэх гээд сайдын өмнөөс ийм ч шийдвэр гарсан гэж ямар ч баримтгүй юм яриад явж байна. Нөгөө 26- р хорооны дагаж далдагнаад бгаа хэсэг оркууд нь уншиж ойлгох ялгаж салгах чадваргүй хар массын төлөөлөл. Ийм л хүмүүсийг ашиглаж Монголын боловсролын салбарыг дампууруулах зорилготой Батдэлгэр хаанахын гар хөл вэ?

Avatar

Наран 2019-09-23 202.55.188.36

Монгол улсад мөрддөг барилгын норм стандартаар ЁБС хорооноос 750 метр зайтай байх ёстой гэж байна тэгвэл Монгол Тэмүүлэл сургууль 26-р хорооноос 1.2км зайтай хэрвээ наад стандартаа шаардлагынхаа дагуу танай хороонд олимп хотхон хамгийн зөв байршил. Юун мөрөөдсөн юм бэ? цогцолбор сургууль ч гэх шиг? өөрсдөө анхнаасаа байр сууцаа авахдаа сургууль цэцэрлэгийг нь судлаж авахгүй яасан юм бэ? дараа нь хүний өмнөөс амьдарч бгаа юм шиг хүний юм дээрэмдэх гээд чичрээд байдаг оркууд уу?

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.33

Манай хороо 3 сургуультай болно. Монгол тэмүүлэл түрээсийн байранд нүүгээд ор. Битгий давраад бай.!!!!Хаана ч нэг сургууль 3н байртай байдаггүй юм. 2 байр барих газрын маргаана л хөөцөлд битгий тус болоод толгой хорогдуулсан нөхөдөө хадраад бай.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.179.66

Kkk yu ch gesen ug iin. End manarsan hun neg yavj bh shig bn.

Avatar

Et 2019-09-23 139.5.216.86

Yu bolood baigaag ch oilgohgui, muu er daind huurnu gegch bolj baih shiv. Mongol temuulel nuuhgui. Shiidver gargah tuvshind eruul uhaantai hun baigaa l bol iim shiidver gargahgui.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.88.198

Олимп хотхоны газраа улс мэдээд авчихаж чаддаггүй юмуу. Монгол улсын газар шүү дээ. Газар олгосон гаруудыг АТГ шалгуулвал таарна.

Avatar

Зочин 2019-09-23 203.91.115.43

133р сургуулийн зарим ангиудыг 21р сургууль 84р сургуульд түр хамруулан сургаж болохгүй байгаа юм бол. 14р сургууль 21р сургуулийн асуудлыг ингэж шийдсэн биз дэ. Монгол тэмүүлэл сургуулийн байрыг харин хурдан чөлөөлж олон хүүхдэд олон улсад хүлээн зөвшөарөгдсөн боловсрол олгох боломжийг нээж өгөөч.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.179.66

Сэтгүүлч тэнцвэртэй мэдээлэл гаргана шүү. Хэт нэг талыг барьсан мэдээлэл байна.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.12

26-р хороонд байрлалтай орон сууцны хорооллуудын фэйсбүүк групууд дээр хэдхэн хүн л илт улайран зүтгэсэн, Монгол тэмүүлэл сургуулийг, сурагчдыг нь үзэн ядсан тийм постууд тавьж, хүмүүст маш их буруу ойлголт өгч байна. Тэр постууд дээр нь сэтгэгдлээ бичихлээр аймшигтайгаар доромжилж, гутааж, бүүр блоклож байгаа. Уулаасаа олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаад худлаа юмыг мянгантаа давтаж байгаад өөрсдийнхөө санаархлыг гүйцэлдүүлдэг хүмүүсийн л ажил байна өө.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.12

133-р сургуулийн асуудлыг цогцоор нь, зөв шийдэхгүй бол харин ч 26-р хорооныхонд ашиггүй болно гэж зөндөө л ярьцгааж байгаа биз дээ. 640 хүүхдийн орон тоотой, Кембрижийн стандартаар баригдсан сургуулийг нь булааж авлаа гээд хорооны нийт хүүхдүүдийн эрх ашгийг хангаж чадахгүй. Газрын асуудлыг нь шийдэхийн оронд ингэж аргацааж байгаад сургууль барих ёстой байсан газруудаа өөрсдөдөө авч үлдэх гэсэн гаруудын санаархал байх өө. 26-р хорооны эцэг эхчүүд бүтэхгүй юм болоод байгааг ойлгож байгаа

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.14

Энэ Цэцэг гэж сэгүүлчид хандаад хэлэхэд ард иргэдэд мэдээлэл хүргэж байж 2 талын үүднээс бодож судалгаатай юм бичиж бай хѳ.Чи хэрвээ 1 талд ажиллаж ийм мэдээлэл ѳгч байгаа бол чамд ямарч мэргэжилийн ёс зүй алга дааЖоохон судлѳѳд үзэхэдл ямарч эрүүл хүнд ойлгомжтой зүйл байгаа.Хѳлсѳѳр ийм юм хийж суудаг бол болих хэрэгтэй.Та нарын бодит байдллыг хэтэрхий нэг талыг барьж бичиж байгаа зүйл чинь МТ сургуулийн хүүхүүдийн эрх ашиг гомдолтойгоор зѳрчигдѳж бгаа явдлыг ѳѳгшүүлэн дэмжиж бгаа үйлдэл шүү

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.14

Монгол Тэмүүлэлд сурч бгаа хүүхдүүд үнэхээр ѳрѳвдѳлтэй юм.Тѳрч хахир хатуу хойд эцэг шиг загнаж нэг тѳрлийн хүчирхиййлэл үйлдэж бна даа.Ямарч эрүүл ухаантай хүн албан ёсны зѳвшѳѳрѳлтэй хүний юмыг булааж авна гэж үхэн хатан зүтгэхгүй дээ.Ядаж энэ байр нь 133-н асуудлыг шийдэхч биш.Нэг но-той явууллага болоод байгаа юм даа

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.14

640 хүүхдийн багтаамжтай Монгол Тэмүүлэлийн байрыг булааж аваад 5200 хүүхдийг 2 ээлжээр багтаана тээ.Жаахан бодитой юм ярьмаа юм.Анхнаасаа сургуулийн байрны асуудал шийдэгттэл 133-р сургуулийг түр оруулсан биш одоо сургуулийн байрч үгүй болж байна даа.Уг сургуульд зориулсан Кембрижийн стандартад нийцсэн байртай болох гэж 4,5 жил ѳѳр сургуулийн байранд толгой хорогдож,хѳѳгдэж туугдаж ирсэн санагдах юм.Хэлтэй амтай хүүхдийн эрх гэж цээжээ дэлдсэн,танилтай талтай нь ялж зѳвийг буруу болгодог болж.

Avatar

Зочин 2019-09-23 64.119.24.216

Монгол тэмүүлэл 133 баригдтал хоорондоо зохицоод хичээллэж байсан. Яагаад кембрижийн сургалттай улсын сургуулийг зориулалтын байрнаас нь нүүлгэх нь буруу шүү. Жирийн иргэдийн хүүхэд хот хөдөөгөөс шалгалт өгч кембрижийн боловсрол эзэмших боломж олгож байгаа сургууль. Монгол улсын хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөнө шүү.

Avatar

Зочин 2019-09-23 62.216.208.222

Нийлүүлчих юун кембрижийн сургалт

Avatar

Et 2019-09-23 139.5.216.86

Buh huuhed ugluu 8-aas oroi 6 hurtel hicheelee 2 hel deer uzvel achaallaa diilehgui yu yuchguu boloh biz. Surch chadah mundag huuhdiig shalgaj baij avdag yum. Mundag huuhduudiig busdiin jishgeer surgaval hairan. Ireeduid ene uls orond chini heregtei humuus shuu. Tamiin togoonii ulger shig yum yarihiin. . Uuriinhuu huuhdiig hugjuulehee bodohgui, busdiinhiig bas adil baival sanaa amarna. Bur neg ataarhuu baliar

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.88

133 сургуулийн хүүхдүүд хичээллэх байргүй байгаад нь Монгол Тэмүүлэлийн буруу юм уу? Ажлаа хийж сургуулиа бариулаагүй, бусдад газраа алдсан яамны буруу шүү дээ. Яамны албан тушаалтнуудаас болж 2 сургуулийг талцуулж байна. Энэ завсар Батдэлгэр мэтийн хүмүүс нийтэд худал мэдээлэл өгч байна. Үүний цаана сургуулийг үнэгүйдүүлж авах далд сонирхол байгааг Яам өөрөө харах хэрэгэй.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.12

Монгол тэмүүлэл сургуулийн байрыг улаан цайм ингэж ичгүүр сонжуургүй булааж авч байгаа нь санаанд багтмааргүй ёс зүйгүй, аймшигтай үйлдэл болж байна шүү дээ. Тэнд жирийн ардын хүүхэд, маш сайн зохион байгуулалттай, ил тод явагддаг шалгалтад тэнцээд орж байгаа. Яагаад баячуудын хүүхдүүд, тэднээс энэ байрыг булааж авах ёстой гэсэн муухай ойлголт явуулж, жирийн ардын хүүхдийг хохироогоод байгаа юм бэ???? наад балиар улс төр, заваан хорон санаархлуудаа зогсоогооч!!!

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.88

Батдэлгэр их нотой хүн шүү. Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулна. Тэр болтол хүүхдүүд их хохирох болож байна даа.

Avatar

Зочин 2019-09-23 202.131.228.114

Сэтгүүлч ээ Мэдээллийг олон талаас харж бичмээр юм аа

Avatar

133-ын аав 2019-09-23 202.179.30.30

Би 133-р сургуулийн хүүхдийн аав б.а. Манай эцэг эхчүүд баригдаж байгаа сургуулийн маань шинэ барилгыг түргэн ашиглалтад оруулаад өгөөч, манай сургуулийн Олимп хотхон дахь хувийн компанид булаагдсан газрыг эргүүлж авч өгөөч гээж л хүсэж байгаа. Түүнээс Монгол Тэмүүлэл сургуулийн адилхан л хүүхдүүдийг өөрсдийнх эзэмшлийн сургуулиас нь гаргахыг аүсээд байгаа юм биш шүү. Энэ Батдэлгэр гэж хүн биднийг төлөөлөөгүй асуудлыг мушгиад байнаа

Avatar

Зочин 2019-09-23 202.131.225.197

Асуудлыг ингэж шийдэхгүй ээ. Монгол Тэмүүлэл сургуулийн байрыг сургуульд нь үлдээ. 133-р сургуулийн газар, байрны асуудлыг хариуцсан эрх мэдэлтнүүд яаралтай шийдээч ээ. Нэг сургуулийг хөөж, нөгөөг нь оруулна гэдэг байж болшгүй зүйл!

Avatar

Зочин 2019-09-23 124.158.107.98

Завхрал

Avatar

Зочин 2019-09-23 124.158.107.98

Монгол Улсын жирийн ард түмний хүүхэд дэлхийн боловсролыг үнэгүй эзэмших боломж болсон төрийн өмчийн Монгол Тэмүүлэл сургуулийг эзэмшлийнх нь байрнаас хөөж, үйл ажиллагааг нь зогсоохыг сонирхож байгаа хүмүүс бол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хууль завхруулагч нар шүү дээ. Ийм зүйлийг өөгшүүлэн дэмжиж байгаад туйлын харамсаж байна. Мөнгө төгрөгтэй хүмүүс хүүхдээ өндөр үнэтэй сургуульд өгч болж байна. Мөнгөгүй ард иргэдийн авьяаслаг хүүхдүүдийн боломжийг үгүй хий

Avatar

Zochin 2019-09-23 66.181.179.66

133 r surguuli saya ashiglaltad orson 21r surguuli ru zarim bulgee shiljuulvel asuudal shiidegdchih bishu. Yagad asuudliig ingej hundruuleed bgan. Tsaana ni hen negnii erh ashig bn da.

Avatar

ааа 2019-09-23 202.179.25.27

Анхнаасаа л Монгол тэмүүлүлэлд зориулж барьсан сургууль юм байна ш дээ.133-н 2-н хоёр газрын асууудал нь бараг шийдэгдчихээд байгаа юм бол тэрэн дээрээ л сургууль бариулахгүй яагаад сургуулийг нь булаацалдаад байгаан?

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.88

133-г Хавдрын хажуугийн сургууль руу шилжүүлэхэд хүүхдийн эрх яриад байна. Тэгвэл одоо тэр сургуульд чинь хүүхдүүд хичээллэсээр ирсэн. Тэгвэл тэр хүүхдүүдийн эрхийг өмнө нь яагаад яриагүй юм бэ? Ж.Энхбаяр Монгол тэмүүлэлийг нүүлгээд, дараа нь 133-н шинэ байр ашиглалтанд орохоор одоогийн энэ бүрэн тохиужуулсан сургуулийг баг үнээр хувьчилж авах сонирхол, сонгуулийн PR хийхийн тулд Монгол тэмүүлэлийг үгүй хийх гэж байна. Ингэснээр Кембрижийн сургалт монголд хэрэгжүүлэхэ эсэхэд ч нөлөөлөх байх.

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.88

Анхнаасаа 133 сургуулиа тусдаа бариулахгүй яасан юм бэ? 2 сургуулийг талцуулаад, Хөдөлмөрийн ДС-руу Монгол тэмүүлэлийг нүүлгээд, Хөд ДС -г улсын хөрөнгөөр засуулж авах, 133 байр барьж дуусахаар одоо байгаа барилгыг хувьчилж авах албан тушаалтнуудын сонирхол байгаа. Монгол тэмүүлэл сургууль адилхан улсын сургууль, чадалтай боловсон хүчин бэлдэхээр мэргэшсэн сургууль. Хөрөнгө мөнгөний төлөө монголын ирээдүйг баллахаа Боловсролын яам болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.88

Боловсролын яам Кембрижийн боловсролыг хэрэгжүүлэхээр бодлого болосруулж, 3 жишиг сургуулийг байгуулахаар шийдвэр гаргасан бол гаргасан шийдвэртээ эзэн болох хэрэгтэй. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд олон шалгуур тавигддаг, анги танхимыг тохижуулахад ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Монгол тэмүүлэлийг шилжүүснээр энэ зарцуулсан хөрөнгө үргүй болно. Дахин анги танхим тохиужуулахад ихээхэн хөрөнгө зарцуулна. Эний оронд 133 сургуулиа нүүлгээчээ. үүний цаана төрийн өмчийг үнэгүйдүүлж авах сонирхолбн

Avatar

Б 2019-09-23 122.201.28.10

Хэний ямар нууц хүслийг биелүүлэх гээд ардын олон хүүхдүүдийг ингэж талцуулж тэмцэлдүүлж байгаа юм болдоо. Нүгэл нь нүдээрээ гарна даа . Хөл гар бологсод нь хүүхдүүдгүй л хүмүүс байхдаа тэнгэр минь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж