Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв | News.MN

Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Японы нийслэл Токио хотын “Рёгоку Кокугикан” ордонд энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн Аки башё болж өндөрлөлөө. Энэ удаагийн Аки башё монгол бөхчүүдэд нэлээд хүндхэн болсон гэдгийг дурьдах ёстой. Өнгөрсөн долдугаар сарын башёд түрүүлж, зургаа дахь түрүүгээ хүртэн зүүнийг тэргүүлэн барилдсан ёкозуна Какурю М.Ананд зүүн өвдгөндөө гэмтэл авснаар найм дахь өдрөөс, их аварга Хакухо М.Даваажаргал гурав дахь өдрөөс башёг орхисон бол маэгаширагийн зүүний хоёроос барилдсан А.Ичиножёо мөн бэртлийн улмаас дундаас нь орхисон билээ.

Монголын хоёр аварга эзгүй хооронд сэкивакэ Х.Митакэүки 12-3 харьцаагаар түрүүлж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлэв. Тэрээр тэмцээний сүүлийн өдөр комусуби Эндог ёрикири буюу түлхэх мэхээр дэвжээнээс гарган 12 дахь ялалтаа авснаар сэкивакэ Такакейшёотой нэмэлт барилдаан хийсэн. Аки башёгийн аваргыг тодруулах нэмэлт барилдаанд сэкивакэ Х.Митакуэки өрсөлдөгч Такакейшёотой барилдан ялалт байгуулсан байна. Сэкивакэ Х.Митакуэки өмнө нь 2018 оны долдугаар сарын Нагояа башёд анх түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 202.55.188.81

Наад гарчигаа жаахан анхаар. Хэтэрхий увайгүй байна. Бидний монголчууд л гэж увайгүй, ёс зүйгүй, юм үзээгүй, бүдүүлэг түрэмгий гэдгээ орчлонгоор нэг зарлах албагүй шүү дээ. Япон бѳх үндэстнийхээ тэмцээнд түрүүллээ. Ямар сайхан харагдаж байна аа. Манай цагаачин бѳхчүүд будаандаа хахаад таг болсоон. Будааг идэж шингээх соёл гэж бий шүү. Монгол зангаар хамаагүй шударч болдоггүй юмаа.

Avatar

Зочин 2019-09-23 103.229.121.245

tom tsoltoi mongolchuud oroltsoogyi sumoog yzehgyiee.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.115

Одоогийн сумогийн эрин уе монголд дууссан, ямар хэрэгтэй гэж ийм балай юм нийтэлж байдаг юм бэ, хэн энийг сонирхох юм бэ

Avatar

Зочин 2019-09-23 202.170.68.162

Хэн түрүүлэх нь хэнд ч хамаагүй болсон. Сумог монголчууд үзэхээ болиод олон жил өнгөрч байна. Сумогийн Монголчуудын үе дуусч байх шиг байна. Хамгийн олон түрүүлсэн Монгол аварга нь Японы иргэншилтэй болчихлоо. Тэгэхээр ямар итгэл үнэмшил, ямар таашаал байх билээ үүнийг үзээд? Ирсэн хүн буцаж, хурсан үүл арилдаг гэдэг шиг л юм болж байна. Монголчуудын ноёрхол эцэслэж, Япончууд эргээд сумодоо ирлээ!!!

Avatar

zochin 2019-09-23 103.14.37.8

Манай 1 аварга л сумод барилдаж байгаа биздээ

Avatar

Зочин 2019-09-23 192.82.64.216

Ер нь Монголчуудын үед дуусаж байх шиг байна өө.

Avatar

Зочин 2019-09-23 202.21.108.209

Энэ спорт одоо сонин биш ээ. Спорт ч гэж дээ, бордсон гахайнуудын мөргөлдөөн юм даа. Япончуудын зугаацал, яг гладиатор шиг боолууд юм даа

Avatar

GUZEET 2019-09-23 202.21.107.116

ЧИ ӨӨРӨӨ БОЛ ЗЭРЛЭГ ҮХЭР, САРЛАГ…………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж