Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Аваргуудын эзгүйд япон бөх түрүүлэв

Японы нийслэл Токио хотын “Рёгоку Кокугикан” ордонд энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн Аки башё болж өндөрлөлөө. Энэ удаагийн Аки башё монгол бөхчүүдэд нэлээд хүндхэн болсон гэдгийг дурьдах ёстой. Өнгөрсөн долдугаар сарын башёд түрүүлж, зургаа дахь түрүүгээ хүртэн зүүнийг тэргүүлэн барилдсан ёкозуна Какурю М.Ананд зүүн өвдгөндөө гэмтэл авснаар найм дахь өдрөөс, их аварга Хакухо М.Даваажаргал гурав дахь өдрөөс башёг орхисон бол маэгаширагийн зүүний хоёроос барилдсан А.Ичиножёо мөн бэртлийн улмаас дундаас нь орхисон билээ.

Монголын хоёр аварга эзгүй хооронд сэкивакэ Х.Митакэүки 12-3 харьцаагаар түрүүлж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлэв. Тэрээр тэмцээний сүүлийн өдөр комусуби Эндог ёрикири буюу түлхэх мэхээр дэвжээнээс гарган 12 дахь ялалтаа авснаар сэкивакэ Такакейшёотой нэмэлт барилдаан хийсэн. Аки башёгийн аваргыг тодруулах нэмэлт барилдаанд сэкивакэ Х.Митакуэки өрсөлдөгч Такакейшёотой барилдан ялалт байгуулсан байна. Сэкивакэ Х.Митакуэки өмнө нь 2018 оны долдугаар сарын Нагояа башёд анх түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж