Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.21-1992.80 төгрөгийн ханшаар 25.35 сая ам.доллар, 308.71-312.50 төгрөгийн ханшаар 32.2 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк юанийн худалдан авах саналыг 100 хувь биелүүлж 32.2 сая юань, 1990.59 төгрөгийн хаалтын ханшаар 20.3 сая ам.доллар тус тус нийлүүлэв.

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 74.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл болон 90.0 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Эх сурвалж: www.mongolbank.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж