Исландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив | News.MN

Исландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Исландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Исландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний тулд хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Исландын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессон тэмдэглээд хоёр орны боловсрол, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэхээр Элчин сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж, холбогдох албадад чиглэл өгөх болохоо илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.9

Zochin Ta jinhene ork bna

Avatar

Зочин 2019-09-23 202.179.27.236

400 мянган хүнтэй улсад бүхэл бүтэн ЭСЯ байгуулж яадаг байна аа. Консулын газар байвал барав

Avatar

Tr 2019-09-23 150.129.143.231

Тэнэгт. Элчин сайдын яам байгуулсан тухай ганц ч үг алга. Аль нэг томоохон улсад суугаа элчин сайд ойр хавийн улсуудаа давхар хамаараад явчихдаг юм. Бас консулын газар байгуул гэнэ үү? Тэр чинь ч хэрэггүй. Юу ч мэдэхгүй, тэгсэн хэрнээ олон долоон юм бурах дуртай тэнэгүүд яасан ч их юм бэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж