Хуурамч сүрчгийг хэрхэн ялгах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Хуурамч сүрчгийг хэрхэн ялгах вэ?

Та бүхэнд энэ ѳдрийн мэнд хүргэе! Ѳнѳѳдѳр хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт буюу хуурамч үнэртнийг хэрхэн ялгах тухай зѳвлѳгѳѳ ѳгьё. Хуурамч бүтээгдэхүүн авах нь ямар үр дагавартай вэ ? Нэгдүгээрт мэдээж та хуурамч бүтээгдэхүүн авснаар мѳнгѳѳ үр ашиггүй үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдэхүүнд ямарч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул таны арьсыг түлэх, харшил ѳгѳх, мѳн та ѳѳртѳѳ түрхсэн үнэртнээр амьсгалж байдаг тул та хорт химийн бодисоор амьсгалах, улмаар амьсгалын замаар таны харшил ѳгѳх аюултай. (Европ болон Хойд Америкад албан ёсны үнэртэй ус хийдэг том ба жижиг фирмүүд бүгд бүх бүтээгдэхүүнээ маш ѳндѳр эрүүл ахуйн стандартаар шалгуулсны дараа худалдаанд гаргадаг.) Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав!

Хуурамч үнэртнийг хэрхэн таних вэ? Та сүрчиг худалдан авахын ѳмнѳ дараахь зүйлсийг анхаараарай.

Үүнд:

1. Дэлгүүр. Зѳвхѳн баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Үнэртэй ус бол ер нь тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой. Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний үнэртний хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бѳѳний сүлжээнээс авч цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн үнэртнийг ямар оронд ямар дэлгүүрт худалдаалж байгааг нягтлан шалгах боломж багатай байдаг. Харин "Chanel" гэх мэт тансаг хэрэглээний компаниудын болон зѳвхѳн тэр брэндийн "exclusive/private collection" буюу жирийн сүрчигнүүдээс нь илүү ѳндѳр үнэ, чанартай тусгай/хувийн цуглуулгын үнэртнийг зѳвхѳн тэр брэндийн "boutique" буюу нэрийн дэлгүүрт зардаг. Жишээ нь:

үргэлжлэл: Ochko's Hobby Page

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж