“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ | News.MN

“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

Монголын хөгжмийн урлагийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийнхан энэ ойгоо нижгэр тэмдэглэхээр болжээ. Ойд зориулсан олон үйл ажиллагаа болох юм байна. Тухайлбал, үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 жил уран бүтээл туурвиж байгаа гэдэг утгаараа дэлхийд ховорт тооцогдох тус хамтлагийн түүхийг өгүүлсэн баримтат, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “Volume-1” пянз гаргахаар зэхэж байгаа аж. Түүнчлэн 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд гаргасан “Бодлын тэнгис”, 2003 онд  гаргасан “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Мөн ойд зориулсан хийж буй томоохон ажлын нэг нь “Замд гаръя” тоглолт юм. Тус тоглолт аравдугаар сарын 19-нд 15.00 цагт “Буянт-Ухаа” ордонд болох аж. Тоглолтод Монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлаг, дуучид оролцох юм байна. Тухайлбал, “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lemons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуусичн Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр нар оролцох ажээ.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn- ээр борлуулах бөгөөд тоглолтын өдөр тусгай автобус хотын төвөөс “Буянт-Ухаа” хүртэл явах юм байна. Мөн тоглолтын үеэр хамтлагийн түүхийг өгүүлэх зургийн үзэсгэлэн гарах юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 103.10.22.49

ZAA ODOO BOLNOO TA HDIIN DUULNA TOGLOLT HIINE GJ YU BHW DEE LHAGWAAA HAR TAMHIIA HRGLEED L YWJ BWL TAARNA DOO

Avatar

Mongol 2019-09-23 66.181.176.141

Haranga hamtlagiig hundeldeg.

Avatar

Зочин 2019-09-23 202.131.231.244

ulig ulig

Avatar

zochin 2019-09-23 202.126.88.215

za daa heden ovgon huuchin nertei fonogramm aar amia argalah bizdee gertee bsan n deer bhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж