Ерөнхийлөгч өө, жолоогоо тат! | News.MN

Ерөнхийлөгч өө, жолоогоо тат!

Ерөнхийлөгч өө, жолоогоо тат!

Ерөнхийлөгч өө, жолоогоо тат!

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Баасан гаригт /2019.09.20/ хориг тавьснаар У.Хүрэлсүхийн улс төрийн гол реформ ерөнхийдөө жонхуурах тийшээгээ явчихлаа.

Өнгөцхөн харахад, Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан тогтоол, шийдвэрт хоригт тавьж байгаа мэт боловч цаанаа өнгөрсөн гурван сар УИХ дахь үнэмлэхүй олонхийн нухаж гаргаж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болоод эцэг хуулийн шинэчлэлтээр ард нийтийн санал асуулга явуулах нь төрийн тэргүүний эрх ашгаас илүү Х.Баттулга гэх хувь хүний хүсэл сонирхолтой нь зөрчилдсөн болоод ийнхүү “хориг”-т орж байгаа хэрэг. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ.

Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн шинэчлэлт үнэндээ хүлээж байсанчлан гол концепцоо суулгасан томоохон өөрчлөлт болж чадаагү. Гэхдээ өнгөрсөн 29 жилийн алдаа, завхралыг засах, засаглалын хямралыг тогтворжуулах, төр засгийг хариуцлагажуулах, шүүхийг хараат бус болгох  тодорхой зүйл, заалтууд орсныг УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсэгт ажилласан гишүүд, хуульчид хүлээн зөвшөөрч буй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэх нь өдгөө ард түмний мэдлийн асуудал болсон. Ард түмэн дэмжсэн нөхцөлд түүний “албажуулах” эрх нь УИХ-ын 75-д бий. Харин Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн саналын эрхтэй/саналаа буцаасан/. Бас УИХ-ын баталсан хууль тогтоомжид хуулийн дагуу хориг тавих эрхтэй.

Үйл явдлыг өрнөлийг харвал, Үндсэн хуулийн реформыг анхнаас нь жонхууруулах бодол Ерөнхийлөгч Х.Баттулгад байжээ гэлтэй. Хуулийн хугацаанд саналаа өгөөгүй Ерөнхийлөгч “надаас санал авсангүй” хэмээн Тамгын газрын даргаараа үг дайж тунирхаж сууснаа гэнэтхэн баяр наадамтай давхцуулан УИХ-ын даргад  саналаа хүргүүлж, "Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байгаа"-г онцолж байв.   Уг саналыг харсан хуульчид “Ерөнхийлөгч юу оруулаад ирэв ээ” гэж гайхширч суусан нь худлаа биш. Гэхдээ Ерөнхийлөгчийн санал болгосон ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ нь чухам юу байсан нь, цаад ашиг сонирхол нь одоо нэгэнтээ ил тод болжээ.

Ерөнхийлөгчийн оруулсан саналыг боловсруулсан төсөлдөө нэгтгэхийн тулд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллаж байсан ажлын хэсгийнхэн нэлээд асуудалтай тулгарсан нь бас худлаа биш билээ. Гэвч бас л гэв гэнэт, ард нийтээс санал асуулга авах УИХ-ын тогтоолтой зэрэгцээд оруулсан саналаа буцаасан нь, хориг тавьсан нь ондоо "захиалгатай" байж. Товчхондоо,  парламентын засаглалын бэхжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол манай Төрийн тэргүүнд байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ анхнаасаа түүний амбиц өөр байсан нь ойлгомжтой байна. 

Ердөө хэдхэн жилийн өмнө “парламентын засаглалыг дэмждэг"-ээ  телевизийн камерын өмнө тайлбарлаж суусан Ерөнхийлөгч Х.Баттулгын  баярын мэндчилгээ болгондоо дурддаг байсан “эрх шинэчлэл” гэх үгийн ард түүний Ерөнхийлөгчийн засаглал гэх холын шунал нуугдаж явсан нь илэрхий болсон. Тиймээс ч өдгөө “Ерөнхийлөгчийн засаглал” гэх нэрийн дор “Монголын авторитори” болох далд санаархлаа ил цагаанаар рекламдаж, энэхүү рекламных нь гол дүрд  сүүлийн өдрүүдэд Тамгын газрынх нь дарга З.Энхболд тоглож буй.

Түүний хуулийн хүрээнд хориг тавьсан ганц шалтгаан нь Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдгийг асуусангүй гэж л.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ард нийтээс санал асуулга авахаар бол Ерөнхийлөгчийн засаглалыг уу, парламентын засаглалыг сонгох уу гэж асуух ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлэх болсон билээ.  Ийм асуулт тавих хуулийн гаргалгаа байхгүйг сануулсан Ардын намынхныг шахаанд оруулах, цаашлаад У.Хүрэлсүхийн улс төрийн реформыг нураах замаар хүссэн эрх мэдэлдээ хүрэх гэсэн Ерөнхийлөгчийн улс төрийг улс орон маань дааж гарах эсэх нь улам эргэлзээтэй болж байна.

Үнэндээ, Монголд Ерөнхийлөгчийн засаглал огтоос тохирохгүй гэдгийг амтай болгон хэлж буй. Адаглаад  Монголд нэг хүний дарангуйлал тогтох магадлал тун өндөр. Учир нь, түүх эргэдэг гэдэг. Тэр тусмаа 1937 оны хэлмэгдүүлэлт эргээд ирэв үү гэлтэй, өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг өдгөө цагдаа, шүүхээр айлгах нь хэвийн үзэгдэл болсон. Зөвхөн эндээс харахад л  Монголд яагаад ч Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй юм.

Монгол бол хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон. Гадаад бодлого хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хуульд хориг тавих, хууль санаачлах, эрх хэмжээнийхээ асуудлаар зарлиг гаргах, зарим албан тушаалтныг томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид бий. Мөн Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах, УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцох, онц болон дайны байдал зарлах эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой заалт төдийлөн хөндөгдөөгүй гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдэлгүй Төрийн тэргүүн лав биш. Түүнд одоогийн эрх мэдэл нь  огтоос багадаагүй. Тиймээс, Ерөнхийлөгч өө, та жолоогоо тат!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эксперт 2019-09-23 202.126.89.104

Энэ бол Баттулгын гэхээсээ илүү энхболдын бодлого, явуулга. Энэ хурлийз энхболд их хурлын дарга бхдаа яаж дөвчигнөдөг байсныг бид мартаагүй. Дотроо их юм төлөвлөж яваа. Түүнийг зогсоох хэрэгтэй. Баттулга хүүхэлдэй болсон нь харамсалтай, гайхалтай.

Avatar

Зочин 2019-09-23 24.12.0.213

tenege kuuur uuu bn shdee ne chini!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-09-23 96.231.209.95

BATTULGAA INGEH TUSAM NI YAVAAD BGAARAI. CHAMD ITGEJ BGAA SHUU ARD TUMEN CHINI. 30 GER BULIINHEN BOOJ UHTEL NI YAVAAD BAI. BAS TEDNIIG SHUUHIIN TAVTSAND OCHTOL NI YAVAAD BGAARAI. TANID IGEJ BGAA SHUU

Avatar

Зочин 2019-09-23 89.15.239.111

Teneg ysan tolgoi Battulaga taigaa taarsan. Mongol turuur xarin ch togloj bna daa ene nuhur

Avatar

Зочин 2019-09-23 73.92.12.67

Keep going

Avatar

Зочин 2019-09-23 73.92.12.67

Nyamsuren for President !!!!!!! Impeachment for traitor Genco Batlaga !!!!!!

Avatar

Зочин 2019-09-23 73.92.12.67

Нямсурэн …… You're best !, Keep it going !!!………

Avatar

Зочин 2019-09-23 202.126.88.203

Zorogtoi setguulch baina. Odoo ingej zorigtoi digardag uneniig heldeg setguulch baitugai Ulsiin Ikh Hurliin gishuun ch howor bolj.

Avatar

Зочин 2019-09-23 64.119.19.74

Ugaasaa jonhuu hun shuu dee azgui ard tumen yah be de enenteugee jonhuuraad l bj bhaas guilgachin tsarailaad

Avatar

Зочин 2019-09-23 202.55.188.42

Дэмжиж байна. Дээр нь нэмээд "их давраад байвал хаана байх ёстойг чинь сануулаад ѳгч болно шүү" гэж дай.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.188.152

Хүрэлсүхийн дэмжлэгээр нийт ард түмний 30 хувийн санал авсан Жонхуу болчимгүй, бохир зүйл дэндүү их хийж байна. УИХ, нөгөө ШИНЭ намынхан хаана байна.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.157

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй.яагаад гэжүү
Монголд эрх чөлөө ардчилал зохиж байсан түүх байхгүй

Avatar

Зочин 2019-09-23 202.21.126.30

Үгүй. Хүчтэй ерөнхий сайд бүхий парламентын тогтолцоо л хэрэгтэй. УИХ нь хууль тогтоох ажлаа л хийг

Avatar

Зочин 2019-09-23 66.181.185.96

Монгол улсын хувь заяаг эргүүлэх гэсэн санаархалтай…хэнд ч…хариу ирдэгийг…сүүлийн 2 сонгууль харуулсан…эвгүй шинж агуулбал…ямарч энэрэлгүй солигдонр…арчигдана

Avatar

Иргэн 2019-09-23 64.119.24.187

Ерөнхийлөгчийн засаглал манайд огт зохихгүйгээр барахгүй тусгаар тогтнол ч хэврэгших аюултай. Дээр нь дарангуйлал нүүрлэх магадлал маш өндөр! Сайн ч муу ч эрх баригч, сөрөг хүчин бие биеэ сонсож хамтын шийдвэр гаргадаг парламентын засаглалаа л төлөвшүүлмээр байна. Парламент муу биш харин тэнд суух хүмүүсээ л бид сонгож чадахгүй байна. ДАХИН СОНГУУЛЬ БОЛ ТӨРИЙН ХУТГУУРУУДЫН АЖИЛ ШҮҮ! ЖИЛ ГАРУЙХНЫ ДАРАА СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЭД НАРЫН ТОГЛООМ БОЛОХГҮЙ ШҮҮ АРД ТҮМЭЭН !!

Avatar

Зочин 2019-09-23 103.229.121.245

eronhiilogchiin zasaglal gedeg chini hoid solongosiin kimtei adilhan byhniig daranguilagch erhtei bolno gesen yg yum busuu.

Avatar

Зочин 2019-09-23 182.160.39.62

Ерөнхийлөгчөө? тарвагадорж батүүл нарыг баривчил. Мөнгө цацаж Улс орныг үймүүлээд байна шүү.

Avatar

ZOCHIN 2019-09-23 180.150.82.98

ERUNHIILOGCH UU JOLOOGOO SUL TAVI. JOLOOGOO L SUL TAVI…

Avatar

ХУУЛЬЧ 2019-09-23 192.82.64.190

МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНД ТҮР ЗУУР НҮҮР БУДАЛТЫН БИШ РЕФОРМЫН ШИНЖТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ 30 ЖИЛ МОНГОЛ УЛСАД ҮР ӨНӨӨЖӨӨ ӨГӨӨГҮЙ ТОГТОЛЦООГ ЯАЖ ӨӨРЧИЛХӨӨ МОНГОЛЧУУДААСАА АСУУГААД ҮЗЭХ ГЭСЭН ЗОРИГ ЭРМЭЛЗЭЛ ЮМ УУ ДАА ,,,,,,ЗӨВ ШҮҮ,,,,???

Avatar

cybgiin mergejilten buurnio emch,xaichin xyn bolloo,xync ecym 2019-09-23 107.77.165.10

olonxynii amidtal,oyry galzyyrlaa.

Avatar

olon xunoo amidral,py 2019-09-23 107.77.165.10

xyn ymar ch baij bolno MEDREL yrbagch baliar baij boloxgyi.

Avatar

Зочин 2019-09-23 162.247.74.217

Энэ нөхөр ёстой бүтэхгүй ээ

Avatar

зочин 2019-09-23 202.131.225.150

ман-д андчилсан намыг унагаснаар хүний эрхийг уландаа гишгэж дарангуйлагч нийгэм байгуулах агуу их хүсэл байдаг энэ ажлын хүрээндАН-ын лидер улс төрчдийн нэрийг унагах үүрэг бүхий олон сэтгллчид байдгийн Х. баттулгыг хариуцсан гөлөг нь энэ хар авгай юм билээ. сэтгүүл зүйн хараат байдлыг сүйтгэж эзний өгсөн шавхрууны хүчээр хуцаж байдаг гудамжны нохой мэт ийм хүмүүс улсыг сүйтгэж бусдын боол болоход их хувь нэмэр болж байгаа юм даа

Avatar

Зочин 2019-09-23 62.216.208.222

АНд унаад байх нэр хүнд байхгүй болсон. Женкогийн орон нохой сонгочихож болохгүй байсан юм шүү дээ. Хуулиар хориотой

Avatar

ceremjlyyleg tanix temdeg xyn byr kopiidoodxoopoi 2019-09-23 107.77.165.7

cai kopidoodxoopoi

Avatar

Зочин 2019-09-23 107.77.165.7

1yildbree ylcad uguupei bas neg tasr an Mal,xynii tolgoi.ugugcj

Avatar

Өнхрүүш 2019-09-23 64.119.27.219

Энэ бөк, Зика вирусын халдвар авчихсан, өнхөрч яваад дуусна биз дээ,

Avatar

ymxii canaatiin Booliin xyy 2019-09-23 107.77.165.7

butuu canal bicheed bai lalryyd mini ymxiire gergyi bol

Avatar

Зочин 2019-09-23 107.77.165.7

Ara Dan gej dugui car,xabtgai nyyrtei galzyy xyn,amerkiin opociin zaryyr URBAGCHID icjdgui galzyu uym bn

Avatar

2Camyyryylagchceremjlyyleg tsagaachilcan USD get byleetee,car ajilchnoi vizeer,i 2019-09-23 107.77.165.7

Ard batsyx yrvagchid tyclagch dolignyyr caitiin tsagaachlag meemtei paligar car nyyrtei jijig Maxie xsmartsi,nariin shilbetei gutaf guilagchin xulgei

Avatar

d 2019-09-23 107.77.165.7

Xabtgai car nyyrtei,Maxie jijig xamartsi36 paxmetiin xulteo 180 m htei

Avatar

Ceremjlyuleg 2019-09-23 107.77.165.7

Ard baysyxiin gadaad

ARD BATSYX XABTGAi XAR TDARAIAi ,Maxie jijig xartai GALZUU h nyryy180,, baij
36 razmeriin muucwi xultei xulteo,meemtei

0 0
Avatar

maxir xamar myyxai xuliin carbyytai bool36pzmr 2019-09-23 107.77.165.7

ytasnaas opyyljbaigaa tyl daxin cetgegdel opyylaj cadaa boloxgyi baix.

0 0
Avatar

yrbagch car sjilchnaar tsagaachilna 2019-09-23 107.77.165.7

Car ajilchnii vizeer,nogoon kartaar

Avatar

xailyylj 2019-09-23 107.77.165.7

yrbagch xar ajilchnaar tsagaachilna

0 0
Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.16

Энэ сайт чинь Миеэ.Энхболдод үйлчлээд байна уу, Монголын ард түмэнд үйлчлээд байна уу гэдэг мэдэгдэхээ байгаад 3 жил боллоо. Боль л дооэ Та нар. Яг үнэндээ Ардын намын жолоог Ерөнхийлөгч татуулах гэсэн нь та нарын эгдүүг хүргэчихэв үү дээ

Avatar

Mongol yalna 2019-09-23 202.170.80.25

УИХ-г тараах нь зөв, гэвч яг одоо биш. Хоёрын хооронд хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад заавал өвөл сонгууль явуулах шаардлага байхгүй. Тэгээд ч ирц нь хүрэхгүй. 11-р сард сонгууль явууллаа гэхэд ирц нь хүрэхгүй тул цэргийн эргэлт гарч Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн далд төлөвлөгөөг өмхий төвд тайрдас жанхуу хэрэгжүүлэх болно. . Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн. Үлдсэн 20 хувийн санал нь хадам ахын хакер ажиллагаа. Жанхуу бол үймээн самуун дэгдээж

Avatar

Зочин 2019-09-23 202.72.245.220

Ха ха 76 гишүүнийг худалдаж авч чадахгүй гээд л гэнэн хүмүүс ярьж бичих юм. Саяхан л доор нь байдаг нэг агентлагийн дарга нь бүгдийг нь бөлдөгнөөс нь базчихсан байсан биздээ худалдаж авья гэвэл ждү маягийн 1 тэрбум 76-д өгөөд л таг юм гэдгийг хараа биздээ за тэгээд хууль хяналтынханаар дамжуулж бүгдийг нь атгачихаад л байгаа юм биш үү? Жижиг мангаруудад жижигхээн л юм хангалттай юм байна ш дээ

Avatar

Онигоо 2019-09-23 66.181.161.25

МОНГОЛ ЯРЬЖ БНА ГЭНЭ : ЕРӨӨСӨӨ ПУТ БАТ ГЭЭЛ ОРОС БААВГАЙН САВАРТ МАНЬ ОРЧИХЛООШД.

Avatar

2015 2019-09-23 107.77.165.7

ylciun xamgaalaltaie xorig

Avatar

bzctj 2019-09-23 107.77.165.7

xylgaigaar nyyrs zuuj mlrd joplongiin ysaa tsaxilgaanaar tataj,tsaasaa tsaxilgaanaar,cencee tsaxilgaanaar, 70 davxraa bityy gerleer chmglej faraa NI garax xolbogdloo medexgyi neg ydaagiin xyncnii cab 6 nabchtai zarj xayj, ylcaac xylgailj baicanbn.toolyyryyd,ycyxolbolt.

Avatar

blr yrvagch 2019-09-23 107.77.165.7

dm

Avatar

Путиний аюул 2019-09-23 150.129.143.49

Путин Монгол улсыг хянахийн тулд нэг этгээдийг худалдан авахад Ерөнхийлөгчийн засаглал тусална Парламентын засаглалд 76 гишүүнийг Путин худалдан авч чадахгүй

Avatar

doromjluulan ajildag prti 2019-09-23 107.77.165.7

jupunovckii YouTube deerx medee.jupunovckiig ashigladag,boliogyie down cundrom tycgacan yum shig,UBCHin tycgadag NI batlagdlaa.olon amopoktoi BOLCON yum bn.2015 ond italiin pop lamiig you eronxiilogchiin zacagt garcanaas o/yoc.km

Avatar

ytasnii dygaaraar xolbogdono,fb foto8866660 2019-09-23 107.77.165.7

.ylaan xypneer xvdriin unguo.

Avatar

tdbnkaac,kmpaa,ytsaar,bycaar 2019-09-23 107.77.165.7

amd yrican+10+nishim

Avatar

xet davragch zzs zailyyl 2019-09-23 107.77.165.7

eXYNCeer myytgaxzamaar zuux canaatai,byx darga ajilchid,tdagdasgiixniig ocaar

Avatar

Зочин 2019-09-23 43.228.129.131

Энэ сэтгүүлч нэр зүүсэн Ж.Нямсүрэн жонхууруулах гэж юугаа хуцаад байгаа юм бэ?

Avatar

Zochin 2019-09-23 202.126.88.165

Жолоогоо сайн барьж байгаа шүү.

Avatar

zochin 2019-09-23 203.91.112.130

БАТТУЛГА ГУАЙ ЧИНЬ ОРОС ЭХНЭРТЭЙ ГЭСЭН ШҮҮ
БАС НӨГӨӨ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙНХ ШИГ ЮМ БОЛОХ БИЙ ДЭЭ
УГ НЬ МАНАЙ ЗАСАГАЛАЛЫН ХЭЛБЭР ОРОСЫН Ч ХЯТАДЫН НӨЛӨӨН ДОР ОРОХООРГҮЙ Л БАЙВАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

зочин 2019-09-23 124.158.73.28

Женко хэн бэ гэдгээ бат ном таниулсаан, сонгож болсон юм явуулж болох байлгүй дээ

Avatar

galzuu hun 2019-09-23 202.179.27.231

ene maannagiig impichment hiij zailuulahgui bol 2 iliin daraa yu ch bolj medeheer baina.

Avatar

зочин 2019-09-23 192.82.64.190

ЖОНХУУ ЗУУРАНА ГЭЖ ЯАЖ МЭДЭЖ ИЙМ НЭР ӨГСӨН ЮМ БОЛ ОО?

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.28

Тулга Хүк 2ыг хагалах хорын зохиомол бичвэр байна шүү….ард түмэн энэ 2 оо цаашид дэмжсээр байх болно…Манан сөнөх гээд салгалж байна даа.

Avatar

Зочин 2019-09-23 182.160.37.148

тарваган хүнээ амаа тат

Avatar

уншигч 2019-09-23 66.181.176.225

Нямсүрэнгийн бичсэнийг байнга уншдаг. Ер нь голтой бичдэг. Ардчилалын үнэт зүйлийг хамгаалж бичдэгт нь талархдаг. Учир шалтгааны уялдаа холбоотой бичдэг гэж боддог. Харамсалтай нь юу хүсээд байгаагаа мэдэхгүй, хий бухимдсан, хараасан, бичиг үсгийн ямар ч соёлгүй баахан тайлбар бичдэг хэсэг хүмүүс байдаг. Тэдний үгийг тоох хэрэггүй, Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэдэг шиг. Дэлхий нийтийн нийтлэг жам ёсны хөгжилд саад бэрхшээл мундахгүй юм.

Avatar

Энэ хүний ард хятадын шашин байна 2019-09-23 185.220.101.46

Хятадууд Монголчуудыг дахин шашнаар гялуун аргаар эзлэх гээд ийм мухар сүсэгтэй хятадын гаралтай хүнээр Монголыг төрийг булаалгах гэж зүтгэж байгаа нь илт хятадын зүгээс харж байгаа шунал болоод байна. Хятадын лам нар энд зааж зааварладаг юм гэнэ лээ.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.170.73

60 тэрбум ждүчид үндэсний реформ хийхгүй л дээ.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-09-23 64.119.16.117

УИХ-г тараах нь зөв, гэвч яг одоо биш. Хоёрын хооронд хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад заавал өвөл сонгууль явуулах шаардлага байхгүй. Тэгээд ч ирц нь хүрэхгүй. 11-р сард сонгууль явууллаа гэхэд ирц нь хүрэхгүй тул цэргийн эргэлт гарч Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн далд төлөвлөгөөг өмхий төвд тайрдас жанхуу хэрэгжүүлэх болно. . Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн. Үлдсэн 20 хувийн санал нь хадам ахын хакер ажиллагаа. Жанхуу бол үймээн самуун дэгдээж

Avatar

zochin 2019-09-23 112.72.9.26

chamaar Eronhiilogch zaalgah uu ooroo sain boddoo

Avatar

зочин 2019-09-23 202.21.127.170

Ерөнхийлөгчийн хоригийг яахуу гэдгийг УИХ шийддэг биз дээ тэгэхээр УИХ-ын гишүүд жонхууралгүй шийдэж дээ

Avatar

Зочин 2019-09-23 202.131.247.12

БАТТУЛГЫГ АТГАГ САНАА ҮРГЭЛЖ БҮХНИЙГ ӨМЧЛӨХ БҮХНИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ ХЭМЖЭЭШГҮЙ ИХ ЭРХТЭЙ ХААН БОЛОХ 4- Р АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮНД ХУУРТААД ЭРХ МЭДЛЭЭ ӨГЧ БАЙДАГ МОНГОЛ ЯЛНАЧУУД ХОХИЧИНДЭЭ

Avatar

zochin 2019-09-23 112.72.9.26

Bolovsrol nimgen undsen huuliin tuhai yu ch oilgohgui baij eldev hudal yum saraachih aa bolichih

Avatar

Доодхи хөлсны бичээч нарт хаяглав 2019-09-23 121.171.250.131

Шунал ихэдвл шцлам болно шүү женко минь. Шунал ихтэйг хүмүүсмэднэ л дээ. Гэхдээ ерөнхийлөгчын засаглал тогтоож. Өөрөө айн кккккк. Естой хуцдаг хар бага боловсролт шүү!

Avatar

Зочин 2019-09-23 202.131.227.178

Үндсэн Хуулийг ЗҮГЭЭР ОРХИ. ЯЛТАН ТАМЫН ЁРООЛЫН БИРДҮҮД ЭЭ.

Avatar

irgen 2019-09-23 66.181.176.42

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл гэж жонхууг харин Лүндээжанцан гэх бөөрөнхий нөхрөөр зууруулсан нь ийм байдалд хүргэлээ. Ард түмний хүсэн хүлээж байсан өөрчлөлт орж чадсангүй. Ийм холион бантанг ард түмнээс асууна гэж зүтгэлэх нь ямар өрөвдөлтэй УИХ вэ гэх асуултад хүргэж байна.

Avatar

Зочин 2019-09-23 192.35.48.166

Санал нэг байна. Хуульч хүн гэхэд маш тодорхой бус, олон бүлэглэл компаниудын эрх ашгийг хамгаалах гээд хэт бөөрөнхий болсон нөхөр дөө

Avatar

зочин 2019-09-23 103.229.123.72

хоригийг хүлээж авахгүй гэээл болоошдээ. юмийг хүч оруулах гээд ядчих юмаа. байдаг л жирийн нэг харилцаашдээ. сэвэх гээд ядчих юмдоо. энэ бичээч нар

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.117

ямар тохироо хийчээд газрын тосны уйлдвэрийг засгийн омноос шийдээд байнаа. томор замын тэртусмаа 650 км ын хоронго оруулагч хаана байна 1.8 тэрбум $-ын х/оруулалт хэн хийх юм. машинаар зоож балрах юм бнда

Avatar

Зочин 2019-09-23 64.119.19.103

Монголын төр бол Баттулгын тоглоом биш шүү

Avatar

Зочин 2019-09-23 202.131.245.243

тарвага аа, амаа хамхи.

Avatar

иргэн 2019-09-23 202.179.25.228

энэ Нийтлэл бол Элбэгдорж Батүүл СЭрдэнэ гээд данадаа Ардчилагч нэртэй том Толгой
МАНАН Феодолуудын Захиалгаар бичсэн зүйл, уг нь Парламентийн Засаглал их Зөв байсан, даана ч манай Намууд Хувийн зорилгод оо ашигласан Засаглал болгоод байгаа болохоор Ерөнхийлөгчийн Засаглал нь тохирох юм шиг байна , 76 Илжигнүүдтэй зууралдаж хэрэлдэж байснаас ганц Ухнаа сайн Хянаад явбал дээр байх ө

Avatar

Зочин 2019-09-23 202.21.108.209

Оркуудын засаг байгуулах юм байна л даа. Та нар хөгжих болов уу даа. Ямар ч боловсролгүй давхарга нийгмийг яаж авч явах юм бэ, энэ бол бүтэхгүй. Харанхуй нүхэнд гэрэлгүй явахтай яг ижил л дээ.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.9

Erunhiilugchiig umuursun hvmvvs yamar bvdvvleg vg helleg hergeldeg yum be? Aimaar bvdvvleg yum aa!

Avatar

Иргэн 2019-09-23 139.5.217.239

ЖДҮчид,60 тэрбумын луйварчдыг хязгаарлах үүрэгтэй хүн нь бидний сонгосон Ерөнхийлөгч шүү дээ Түүний тавьсан хориг зөв гэж бодож байна.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.88.163

Хөлсний бичээч

Avatar

Нүд чих 2019-09-23 202.126.89.173

Ерөнхийлөгчийн жолоог татахыг сургадаг хөлсний бичээч та арай биш байхаа.Үдсэн хуулийн өөрчлөлтөд тавьсан хоригийг буруу гэж мэдээд байгаа юм бол холбож тайлбарласан хуулийн заалтуудыг нь няцаагаад,зөв болгоод хуулийн заалт үндэслээд бичжихээч.Даанч мэдлэг чадвар нь танд байхгүйлдээ.Улс төрчдийн дунд яс хаяж талцуулах санаагаар /захиалгаар/ бичвэр хийхийг оролдлогоо боливол таарна. Нямсүрэн гуай.

Avatar

БАТ инженер 2019-09-23 119.40.103.3

Энэ коммунистуудын бичвэр үү. 37-оны хэлмэгдүүлэлтыг хэн хийлээ Танай нам биш үү. Одоо больж үз. ҮХ-ийн өөрчлөлтийн та нарын гол санаа чинь өөрийнхөө намын засаглалыг мөнхөд хадгалах гэснээс өөр юу байгаа юм бэ. Хэлээд өг.

Avatar

Зочин 2019-09-23 182.160.34.247

ТАРВАГАДОРЖОО? АМАА ТАТ. БАТҮҮЛ ЭЭ ХҮҮХДЭЭ ШОРОНД СУРГА.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.88.135

Мөндөлний боодог ч амттай шүү

Avatar

Зочин 2019-09-23 202.21.108.209

Тарвага нь илүү байсан юм биш үү

Avatar

Зочин 2019-09-23 202.131.245.243

Ж. Нямсүрээн, битгий шaa гэж тарвага эзэндээ хэлээд өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж