Шаварт саатсан машинуудыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Шаварт саатсан машинуудыг гаргажээ

Ойрын өдрүүдэд хот хөдөөгүй бороо хур ихтэй байгаагаас хөдөөгийн замд шавар усанд сууж саатах, хүүхэд хөгшид зутрах байдал ихэсчээ. Өчигдөр л гэхэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд   машинууд шаварт суусан дуудлагыг Онцгой байдлын албанд өгсөн байна. Шаварт суусан машинд өндөр настай, бага насны хүүхэд цөөнгүй зорчиж байсан байна. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, машинуудыг шавраас гаргасан байна.  

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам” гэдэг газарт “Хараацайн жигүүр” ХХК-ийн 45 хүний суудалтай том оврын автобус шаварт суусан байна. Автобусыг шавраас гаргахад гал унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид тусалжээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж