Ойн хүрэн баавгайнаас болгоомжлохыг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Ойн хүрэн баавгайнаас болгоомжлохыг анхааруулжээ

Ойн хүрэн баавгайнаас болгоомжлохыг анхааруулжээ

Сэлэнгэ аймагт ойн хүрэн баавгай идэш тэжээл хайн уулнаас бууж ирэх тохиолдол гарсаар байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Хушаат, Хүдэр, Сант, Шаамар, Жавхлант сумдын нутагт найм, есдүгээр сард ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэн, малчин айлын хот руу орж, мал барих, айраг цагааг нь ууж идэх зэрэг тохиолдол удаа дараа гарчээ.

Иймд тус аймгийн Цагдаагийн газраас иргэддээ намрын улиралд самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны байцаагч Г.Энхтүвшин Хүдэр сумын нутгаар баавгай хаа сайгүй байх болж, хүмүүсийг унтаж амарсны дараа шөнийн 02:00 цагаас эхлэн хоттой хонь руу нь дайрч, айлын илүү гэр дэх айраг цагаа, ааруул, өрөм зэргийг идэх тохиолдол цөөнгүй гарах болсон талаар мэдээлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж