Хуурамч Д витамин худалдаалж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Хуурамч Д витамин худалдаалж байжээ

Өндөр хөгжилтэй орнуудаас импортоор оруулж ирдэг эм, бэлдмэлүүд дунд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хууль бусаар худалдаалдаг явдал байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас анхааруулж байна.

Тодруулбал, сүүлийн үед цахим сүлжээгээр төрөл бүрийн витамин, ялангуяа хүний өсөлт хөгжилтөд эерэг нөлөөтэй гэх нэрийдлээр Д витаминыг олон төрлийн савлагаатайгаар худалдаалж байсан нь улсын байцаагчдын шалгалтаар илэрчээ.

  • Мэргэжлийн хяналтынханы шалгалтаар удаа дараа бүртгэлгүй эм худалдаж буй зөрчил илэрч байгаа аж. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж, хууль бус эмний худалдааг зогсоох хэрэгтэйг улсын байцаагчид сануулж байна.

  • Иргэд хуурамч эмийг танихдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн загвар болон эмийн савлагаатай харьцуулж, сав баглаа боодол, хаяг шошгын зөрүүтэй эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Мөн Эрүүл мэнд, спортын яамны цахим хаягт байрлах эмийн бүртгэлийн жагсаалтаас хууль бус эсэхийг нь хянаж, хуурамч бол холбогдох байгууллагуудад мэдэгдэн, шалгуулах бүрэн боломжтойг НМХГ-аас сэрэмжлүүлж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж