Хүн бүхэн өөр, амьтан бүхэн ч өөр. Та бусдаас ялгаатай. Яг таньтай адилхан хүнийг энэ дэлхий дээрээс хаанаас ч олж чадахгүй. Та бол давтагдашгүй. Таны өмнөөс хэн нэгэн амьдрах боломжгүй. Бас та өөр хэн нэгэн шиг яг адилхан амьдралаар амьдрах боломжгүй. Тийм болохоор хэн нэгнийг битгий дуурай. Та бусдыг хичнээн дуурайсан ч түүнтэй адилхан болох боломжгүй. Тиймээс хэн нэгний хуулбар болох гэж оролдон өөрийгөө бүү хуур. Энэ боломжгүй. Түүний оронд өөрийгөө л ол. Би гэж хэн бэ гэдгээ л нээж илрүүл. Амжилтанд хүрсэн хүн бүр бусдыг дуурайж биш өөрийгөө нээж байж л амжилтанд хүрсэн байдаг. Таны дотор тэр давтагдашгүй чанарууд нуугдаж байгаа. Үүнийг л нээж илрүүлэх нь таны энэ ертөнцөд ирсэн зорилго юм. Бусдын дотроос өөрийгөө хайлгүй өөрийнхөө дотроос л өөрийгөө хай. Бусдын дотор биш чиний дотор л чи байгаа.