“Феррари” багийн С.Феттел энэ улирлын анхны түрүүгээ хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

“Феррари” багийн С.Феттел энэ улирлын анхны түрүүгээ хүртэв

“Феррари” багийн С.Феттел энэ улирлын анхны түрүүгээ хүртэв

Авто спортын хурд, хүчний гайхамшгийг харуулдаг "Формула-1" уралдааны 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд Сингапур улсад боллоо. Сингапурын гараа нь бусад гараануудаасаа шөнөөр явагддагаараа онцлогтой.

Сингапур улсын гэрэлт гудамжинд болсон гараанд “Феррари” баг давхар цохилт хийсэн бөгөөд Герман нисгэгч С.Феттел энэ улирлын анхны түрүүгээ хүртжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга С.Феттел хамгийн сүүлд өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр Бельгийн гараанд түрүүлээд байсан юм. Ийнхүү жил гарны хугацаанд түрүүлж чадаагүй байсан хар цувралаа С.Феттел Сингапурын гараанд зогсоов.

Түүнтэй хамт шагналын тавцанд багийн хамтрагч Монако залуу Ч.Леклер болон “Ред Булл” багийн М.Верстаппен нар гарсан байна. Харин “Мерседес” багийн хоёр дөрөв болон тавдугаар байранд оржээ.

Энэ жилийн ДАШТ-ий эхний хагас “Мерседес” багийн бүрэн давамгайлал дор болсон бол улирлын II хагас эхэлснээс хойш явагдаад буй Бельги, Итали болон Сингапурын гараанд “Феррари” баг маш амжилттай оролцож, Ч.Леклер хоёр, С.Феттел нэг гараанд түрүүлээд байна. Дэлхийн аваргын дараагийн гараа энэ сарын 29-нд ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж