T.Бадамжунай сайдын ганган гутал

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

T.Бадамжунай сайдын ганган гутал

“Халхын том гэгээнтний амьдарч байсан сүм дугантай газар мэндэлсэн болохоор өвөө маань  Бадамжунай гэх бурханы нэр хайрлан, бага саг ном заадаг байсан учраас өөрийн гэсэн амны уншлагтай” хэмээн ярьдаг сайд бурхан цуглуулдаг хоббитой. Бурханыг хүндэтгэж явсан хүний сэтгэл зөөлөн, зовлон жаргал нүгэл хилэнцийг ялгадаг болдог юм хэмээн үздэг эрхэм сайдын цуглуулгад эцэг өвгөдөөс нь өвлөж ирсэн бурхадаас гадна Өндөр гэгээн Занабазарын  урласан хэд хэдэн бурхан бий гэдэг. Бурханд сүжигтэй Т.Бадамжунай ноёнтны өөр нэгэн хобби нь эртний уран хийцтэй эдлэл цуглуулах бөгөөд, эр хүний чимэг болсон эмээл хазаар, хэт хутга тэргүүтэнд чамгүй анхаардаг гэсэн. Тиймдээ ч түүний наадмын гангараа 32 шаглаа угалзтай гутал хэрэгт дуртай олны нүдийг хужирлаж байсан юм.

А.Тэлмэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж