Энэтхэгт дөрвөн хөл, гурван гартай охин мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгт дөрвөн хөл, гурван гартай охин мэндэлжээ

Энэтхэгт дөрвөн хөл, гурван гартай охин мэндэлжээ

Энэтхэгийн Ражастан мужийн Тонк хотын эмнэлэгт 24 настай Ражу хэмээх бүсгүй ихэр хүүхэд төрүүлжээ. Хүү нь эрүүл саруул бол охин нь дөрвөн хөл, гурван гартай төрсөн байна. Эмч нар бүсгүйг гурван ихэр хүүхэд олж, нэг нь бяцхан охины биед наалдсан байж болзошгүй хэмээн үзжээ.

Хүүхдүүдийг эх барьж авсан мэс заслын эмч Рохитеш Минагийн хэлснээр, Ражу бүсгүй ихрүүдээ шөнийн 02:46 цагт байгалийн жамаар төрүүлсэн байна. Хүү болон эхийн биеийн байдал сайн байгаа бөгөөд охинд мэс засал хийхийн тулд Жайпур дахь эмнэлэг рүү шилжүүлэх ажээ.

Ражу болон түүний нөхөр Бадхулал Гуржар нар анхны хүүхдээ хүлээж байсан аж. Бичиг үсэг мэдэхгүй тэд хэт авиан шинжилгээнд хамрагдаагүй тул ихэр хүүхэдтэй болсноо мэдээгүй байжээ. Эмч нар охинд мэс засал хийж, хэвийн болгох бүрэн боломжтойг хэлсэн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж