Г.Анужин тэмцээнээ өндөрлүүлэв | News.MN

Г.Анужин тэмцээнээ өндөрлүүлэв

Г.Анужин тэмцээнээ өндөрлүүлэв

Хүндийн өргөлтийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Паттаяа хотноо болж байна. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин оролцож байгаагаас эмэгтэй 55 кг-ын жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-ын жинд Э.Мөнхдөл нар тэмцээнээ өндөрлүүлээд буй юм. Өнгөрсөн амралтын өдөр Оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт Г.Анужин 64 кг-ын жинд өрсөлдлөө.

Эмэгтэй 64 кг-ын жинд 42 тамирчин өрсөлдсөнөөс "Рио"-гийн олимпийн аварга, ДАШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт, Хятадын Дэн Вей нийлбэр 261 кг-ыг өргөж, дэлхийн аваргын тав дахь алтан медалиа хүртсэн байна. Манай улсаас оролцож буй С группт өрсөлдсөн Ганзоригийн Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31-р байранд оржээ. Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 103 кг-ыг өргөсөн байна.

Манай туйванчдаас гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол Э.Билэгсайхан маргааш (9 сарын 24), дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг энэ сарын 25-ны өдөр хуваарийн дагуу тэмцээндээ оролцоно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 62.210.105.116

baliar bh

Avatar

2 2019-09-23 179.43.134.155

Byartai huuhnuudiin A L goyos shuu

Avatar

2 2019-09-23 203.91.119.162

haha uzee u

Avatar

1 2019-09-23 202.55.188.81

Ene huuhen ch goyo ** tai bh daa 1 sorhiison

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж