ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпийн хоёр эрх авлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпийн хоёр эрх авлаа

ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпийн хоёр эрх авлаа

Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ өнгөрсөн долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ нь ирэх онд Япон улсын нийслэл Токио хотноо болох Зуны олимпийн XXXII наадмын өмнөх томоохон сорилго байсан бөгөөд олимпийн жин тус бүрийн эхний зургаан тамирчин олимпийн эрхээ шууд авах хариуцлагатай тэмцээн байв.

“Нур-Султан-2019” ДАШТ-д Монгол улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ н.Батзориг нарын удирдлага дор чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцсон. Энэ даагийн ДАШТ-д сонгомол бөхийн төрөлд манай улсаас анх удаагаа оролцсон нь онцлог байлаа.

ДАШТ-ээс эмэгтэй баг тамирчид медаль хүртлээ. 55 кг-ын жинд “Женко” клубын Б.Болортуяа, 59 кг-ын жинд “Хасу мегастарс” багийн тамирчин, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

Гавъяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий иж бүрэн медальтай болж, Токиогийн олимпийн эрхээ авлаа. Түүнтэй хамт эрэгтэйчүүдээс “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга шагналт 5-р байранд шалгарснаар Токиогийн олимпийн эрх авсан. Харин эмэгтэй 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Шоовдор, 55 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нар олимпийн бус жинд барилдаж, медаль хүртсэн билээ.

Б.БЯМБАБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж