Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай Таванбогд” ууланд авираад буцаж ирээгүй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ энэ сарын 18-ны өдөр ууланд авирсан бөгөөд 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ.
Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22.11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан К Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч, нэг автомашинтай есдүгээр сарын 22-ны өдрийн 05.00 цагт Алтай Таванбогд уулын чиглэлд явж, мөн өдрийн 17.30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ.
Улмаар эрлийн ажлыг өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны 09.00 цагаас эхлүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
отгон 2019-09-23 96.73.78.91
Трампын хууг дууриаж явж осолджэээ тэр чинь 10-20 хамгаалагч нисэх онгоц нь хуртэл бэлэн байгаа ш дээ
Зочин 2019-09-23 103.229.121.245
hotoch gazarchingyi yavsan yumuu.
Зочин 2019-09-23 66.181.187.118
Ийм ажилд дрон хэрэглэж бөйгаа юу
Зочин 2019-09-23 146.115.163.21
Uhsenee hij tom tolgoilj tenesiin.
Зочин 2019-09-23 202.131.227.178
хүн хар гөрөөс аваачаад ашиглаж байгаа байх.
Зочин 2019-09-23 202.55.188.42
kazakuud mongol nutgiin neruudiig kazakaar bolgood bna ene asuudlaar zasgiin gazar neg shiidver gargaasai , tavan bogd uulin oiroltsoo mongolchuudaa nuulgej biarshuulah heregtei bna
Бат 2019-09-23 66.181.168.199
Base camp гэсэн англи үг шүү хө, хаалт тэр хоёр чинь өөр газар
Зочин 2019-09-23 103.229.123.64
мөсөн ангалд бий
Зочин 2019-09-23 202.5.194.28
Манайд арай л дэндүү, зөвшөөрөлгүй зугаацаж байгаа шүү, энэ гадаадынхан
Зочин 2019-09-23 59.153.113.51
Казакууд уулсын нэр сольчихсон толгой нь эргээд төөрөө биз