Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай Таванбогд” ууланд авираад буцаж ирээгүй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ энэ сарын 18-ны өдөр ууланд авирсан бөгөөд 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ.
Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22.11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан К Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч, нэг автомашинтай есдүгээр сарын 22-ны өдрийн 05.00 цагт Алтай Таванбогд уулын чиглэлд явж, мөн өдрийн 17.30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ.
Улмаар эрлийн ажлыг өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны 09.00 цагаас эхлүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ