УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.09.23/ хуваарь ёсоор хуралдана. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна УИХ-ыг тараах эсэх асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх мэдээлэл байна.
Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгч тус хоригтоо "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна" гэдгийг тодотгосон.
Хоригийг 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Энэ дагуу эхлээд бүлгийн хурлаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ