Интермед эмнэлэг дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Интермед эмнэлэг дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг боллоо

Интермед эмнэлэг дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг боллоо

Интермед эмнэлэг олон улсын JCI магадлан итгэмжлэлийг 2 дахь удаагаа амжилттай баталгаажуулж дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг боллоо

Интермед эмнэлэг Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болох хүндхэн шалгуурыг 2016 онд амжилттай биелүүлж байсан билээ. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд тус эмнэлэг иргэддээ чанарын өндөр төвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгож, стандартын дагуу үйл ажиллагаагаа сайжруулсаар 2019 онд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ.

JCI буюу Joint Commission International байгууллага нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах зорилготой олон улсын тэргүүлэгч, ашгийн бус байгууллага юм. JСI нь 1994 онд АНУ-ын Эрүүл Мэндийн Магадлан Итгэмжлэх Байгууллага (JCAHO)-аас өрх тусгаарласан ба дэлхийн 120 гаруй орны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдөр JCI байгууллагын өндөр төвшинд бэлтгэгдсэн олон улсын шинжээчид эрүүл мэндийн чанар аюулгүй байдлыг хөгжүүлэх зорилготойгоор дэлхийн 5 тивд ажиллаж байна.

JCI олон улсын стандарт нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулахад чиглэсэн 1200 орчим стандарт шалгуурыг ханган ажиллахыг шаарддаг бөгөөд эмнэлгийн байгууллага нь 250 гаруй заавар, журам, 400 орчим стандарт аргачлал, 240 гаруй маягт, 200 гаруй зөвшөөрлийн хуудас, 100 орчим эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллах ёстой байдаг.  Энэхүү 1200 орчим стандарт шалгуурын 15-20 хувь нь 3 жил тутамд шинэчлэгдэн чангардаг тогтолцоотой юм.

Интермед эмнэлэг 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн нь зөвхөн тус эмнэлэгт бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт билээ. Энэ амжилт нь Интермед эмнэлгийн нийт ажиллагсдын 3 жилийн хугацаанд хичээнгүйлэн ажиллаж, хамт олноороо зорилгынхоо төлөө шаргуу ажилласны үр дүн билээ.

JCI олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээч нарын багийн ахлагч Хатагтай Мари Денис магадлан итгэмжлэлийн Хаалтын үйл ажиллагааны үеэр хэлэхдээ “Монгол Улс бол хөгжиж байгаа орон. Хөгжиж байгаа орнуудын хувьд олон хүчин зүйлийн улмаас олон улсын стандартыг дагаж, хэрэгжүүлэх нь хүндрэлтэй байдгийг миний бие өөрийн ажилласан 70 гаруй орны эмнэлгийн түүх, магадлан итгэмжлэлийн туршлагаас мэднэ. Хэдий амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа ч Интермед эмнэлгийн олон улсын стандартыг хэрэгжүүлсэн байдал, чанар аюулгүй байдлын тогтолцоо нь дэлхийн тэргүүлэх зэргийн эмнэлгийн төвшинд хэдийн хүрсэн байна. Монгол улсад дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, салбартаа хувь нэмрээ оруулж байгаад бид бахархаж байна гэсэн юм.

Интермед эмнэлэг нь энэхүү өндөр босготой олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд олсон туршлагаа салбарынхаа бусад байгууллагуудад танилцуулж, магадлан итгэмжлэлд бэлдсэн туршлагаа хуваалцах замаар тэдний үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад нь тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш нийт 7 удаагийн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, 1000 гаруй эмнэлгийн удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан байна.

JCI магадлан болох Алтан тэмдэгнь тухайн эмнэлэг чанартай, аюулгүй тусламж үйлчилгээний стандартыг бүрэн хэрэгжүүлэгч болохыг илэрхийлэхээс гадна тухайн эмнэлгийн чансааг харуулдаг. JCI  магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж бaйгаа бол та олон улсын төвшинд хүрсэн үйлчилгээг авч байгаа хэрэг юм.

Интермед эмнэлэг нь 2016 болон 2019 онуудад JCI магадлан итгэмжлэлийг амжилттай давсан бөгөөд нийт стандартын 1200 шалгуур үзүүлэлтийг 99.5% хангаж дэлхийн олон улсын стандартад нийцсэн топ 700 эмнэлгийн нэг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж