Энэ онд Сэлэнгэ аймгийн 139 ногоочин нэгдэж, “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, ХХААХҮЯ-ны “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлэн, органик болохыг илэрхийлсэн шилжилтийн үеийн шар өнгийн дэвсгэртэй тэмдэг, тэмдэглэгээ ашиглах эрх авчээ.
Сэлэнгэ аймгийн эдгээр хоршоологч “АДРА Монгол” Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төсөлд хамрагдсанаар органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцсан байна.
Тэд төмс, хүнсний ногоо тариалахдаа химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид зэргийг ашиглаагүй бөгөөд хөрснийхөө үржил шимийг сайжруулахын тулд компостон бордоо, хучлага таримал тарьж, малын боловсруулсан бууц хэрэглэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ