Монгол, Орос, Хятадын хил тогтоох гэрээг дахин үзэглэв /1993.09.28/ | News.MN

Монгол, Орос, Хятадын хил тогтоох гэрээг дахин үзэглэв /1993.09.28/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол, Орос, Хятадын хил тогтоох гэрээг дахин үзэглэв /1993.09.28/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1925.09.23 МАХН-ын IV Их хурал хуралдаж, 198 төлөөлөгч оролцов.

1926.09.26  МАХН-ын V Их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлсон.

1929.09.25 Ардын засгийн газрын дэргэд Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдав.

1934.09.28 МАХН-ын IX их хурал хуралдав. Хурлаар Үндэсний соёл, боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

1949.09.25 Шинжааны Гоминданы 30 мянган цэрэг командалсан эрх баригчид Хятадын Ардыг Чөлөөлөх Армид эсэргүүцэлгүй бууж өгч, БНХАУ-ын шинэ засгийн газарт дагаар оржээ.

1956.09.29 БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1965.09.28 БНХАУ-ын тусламжаар барьж буй Улаанбаатар-Налайхын хатуу хучилттай авто замын ажил дуусч, хүлээлгэн өгөх ёслол болов.

1967.09.27 Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болов. Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ орон даяар цацав.

1978.09.28 БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Авхиа томилогдов.

1991.09.27-29 БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай лам БНМАУ-д айлчлав. Хүнлэг ёс, шашин болон түүх, соёлын уламжлалыг эрхэмлэсэн өнөө үед, Далай лам шашны байгууллагын урилгаар БНМАУ-д айлчилсан нь Засгийн газрын гадаад бодлого хийгээд зарим асуудлын талаар байр суурь нь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. БНМАУ-д шашны байгууллага нь бие даан үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад хийсэн Далай ламын айлчлал нь албан бус гэв.

1993.09.28 Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр Хайлаарт зохион байгуулагдаж, гурван улсын Засгийн газар Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох гэрээг гурван тал дахин шинээр үзэглэв.

1995.09.23-25 Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болж, эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учруулав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРХИАР ГАЗРАА ОРСОД ӨГСӨН УРВАГЧ ГЕНИРАЛУУД !!! 2019-09-23 124.158.79.169

ЕРЭН ОНД ЗӨВХӨН СЭЛЭНГИЙН НУТГААС ГЭХЭД Л ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗРАА ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН АРХИДАЖ БАЙГААД "ЦӨХ ГОЛЫН ЦААГУУР БАЙСАН ХИЛИЙН ЗААГИЙГ НААГУУР НЬ БОЛГОСОН ДОО !!! САЙТАР ШАЛГААРАЙ ДАА !!! ГАЗАР ШОРООГОО АРХИАР ӨГСӨН УРВАГЧИД !!!

Avatar

Зочин 2019-09-23 43.228.131.45

ХИЛ ТОГТООХ НЭРЭЭР МАНАЙ ХИЧНЭЭН ГАЗАР АЛГА БОЛДОГ БИЛЭЭ?? БИД ӨӨРСДӨӨ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ?? УРД 2 ХИЛИЙН ДУНД БАЙСАН 18КМ ЗОГОНЫГ ДАХИН СЭРГЭЭЖ ӨӨРТӨӨ АВАХ ХЭРЭГТЭЙ?? АЙМААР ИХ ГАЗАР НУТАГ ШҮҮ. НАЙМАА ХИЙЖ ЯВДАГ БАЙХАД БАЙСАН СҮҮЛД НЬ АЛГА БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж