Иран цохилт өгсөөр байвал Трамп зүгээр суухгүй | News.MN

Иран цохилт өгсөөр байвал Трамп зүгээр суухгүй

Иран цохилт өгсөөр байвал Трамп зүгээр суухгүй

Иран цохилт өгсөөр байвал Трамп зүгээр суухгүй

Дональд Трамп АНУ, Иран хоорондын мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхийг хүсч буйн зэрэгцээ бүх боломжийг ашиглахаа илэрхийлсэн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн Ням гариг (2019.09.22)-т “ABC” телевизээр мэдэгдэв.

Тэрбээр “Бид асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсч, шаргуу ажиллаж байна. Хэрвээ Иран цохилт өгсөөр байвал Ерөнхийлөгч Трамп зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай шийдвэрүүдийг гаргах болно. АНУ-ын хувьд Ираны талаас хаант улс руу довтлохыг зогсоох зорилгоор Саудын Арабын зэвсэгт хүчинд тусална” хэмээн хэлэв. Мөн тэрбээр НҮБ энэ асуудлаар хатуу байр суурь баримтална гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн Баасан гаpиг (2019.09.20)-т Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улс руу цэргүүдээ илгээнэ гэж мэдэгдсэн билээ. Гэвч одоогийн байдлаар АНУ Саудын Араб руу хичнээн тооны цэрэг илгээх нь тодорхойгүй байгаа юм.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Маpк Эспеp сэтгүүлчдэд мэдээлэхдээ Иpаны түpэмгийлэл улам газаp авж байгааг дурдаад, “Бид Саудын Аpабын хамгаалалтын дэд бүтцийг сайжpуулахад туслалцаа үзүүлэхэд голчлон анхааpч байна. Еpөнхийлөгчийн өмнө нь хэлсэнчлэн бидэнд Иpантай зөpчилдөх хүсэл байхгүй ч шааpдлагатай тохиолдолд илүү олон цэpгийн ажиллагаа явуулах боломжтой” гэж хэлжээ. Гадны экспертүүд Трамп Ираныг "номхотгож" чадна гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлж буй аж.

Саудын Аpабын нефтийн хоёр байгууламжид халдсан халдлагын хаpиуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ, Саудын Аpабын эpх баpигчид Иpаныг буpуутгаж буйгаа илэpхийлсэн. Харин Иpаны эрх баригчид уг мэдээллийг няцаасан билээ.

АНУ-ын “Patriot” зенитийн пуужингийн системээр зэвсэглэсэн Саудын Арабын цэргүүд газрын тосны байгууламжууд руу дайрсан халдлагыг няцааж чадаагүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео дэлхий дээр байгаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд нь байнга хүсэн хүлээсэн үр дүнд хүргэдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр “Дэлхийн хамгийн шилдэг системүүд хүртэл байгаа байнга онодоггүй” гэж хэлээд, Саудын Арабын газрын тосны байгууламжуудад үйлдсэн халдлагад Ираныг буруутгаж буйгаа илэрхийлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабад чухал байгууламжуудаа хамгаалахын тулд Оросын С-300, С-400 системийг худалдан авахыг өмнө нь санал болгож байв.

“ИРАНЫ ЭСРЭГ АВСАН ХАМГИЙН ХАТУУ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ”

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн бямба гариг (2019.09.22)-т, Саудын Арабын нефтийн байгууламжуудад гарсан халдлагыг мөрдөн шалгах зорилгоор шинжээчдийн баг илгээснийг мэдэгдсэн юм. Түүний мэдээлснээр, шинжээчид дүгнэлтээ Аюулгүйн Зөвлөлд танилцуулах аж.

Гуттериш “Персийн булангийн хурцадмал байдал халдлагын улмаас улам даамжирч болзошгүй тул энэ төрлийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай. Мөн тус бүс нутагт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэж хэлэв.

Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман “Aramco” компани нөөцөө бууруулах замаар газрын тосны нийлүүлэлтийг бүрэн хэмжээнд хүргэнэ. Саудын Арабын газрын тосны олборлолтыг есдүгээр сар гэхэд 11 сая баррель, 11 дүгээр сарын эцэс гэхэд 12 сая баррель болгон нэмэгдүүлнэ гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

“Aramco” компанийн байгууламжид халдсантай холбоотойгоор газрын тосны олборлолт ердийн хэмжээнээс хоёр дахин бага буюу 5.7 сая баррелиар буурсан билээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт Ираны Төв банкны эсрэг хатуу хориг арга хэмжээ авснаа мэдэгдээд, Ираны эсрэг авсан хамгийн хатуу арга хэмжээ энэ болж байна" гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, Ираны Төв банк болон Үндэсний хөгжлийн санг АНУ-ын банкны системээс хасах ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр байгууллагыг Ираны Лалын хувьсгалт гвардыг санхүүжүүлдэг хэмээн буруутгасан байна.

Иранд цэргийн цохилт өгөх боломжийн талаар Трамп хэлэхдээ “Иран руу нэвтрэх нь маш хялбар асуудал. Би АНУ болон холбоотнуудынхаа эрх ашигт нийцсэн сонголт хийх болно" гэж гэжээ.

Эх сурвалж: XINHUA, EXPRESS, TASS 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Со 2019-09-23 202.9.42.226

АНУ байнга хумсаа нуусан муур царайлаад худлаа шааж бусдыг гүтгэж байдаг

Avatar

Зочин 2019-09-23 146.115.163.21

Ene yag medrel muutai. Huseed bval tsuliin negr saudruu n dairaad bgaa yementeigee l baildana biddee. Zevseg niiluulehiin huvid bugd l niiluulj bgaasht iran geed bailgui. Chaddin bol oros, umard 2 t ingej tomrooch.

Avatar

Zochin 2019-09-23 103.80.210.136

Энэ Ардчилал руу бүх буруугаа чихээд байгаа хүмүүс Ардчилалаас илүү засаглалын хэлбэрийг бодож олоод хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд өнгөрсөн баларсан системээ ахиж ашигласан түүх байхгүй, жам ёсоороо урагшаа л явна.

Avatar

Зочин 2019-09-23 103.229.123.18

Яг манай Тарваган эр шиг солиорч егех юмаа. Ардчилал туйлдаа хvрэхээр удирдагч нар нь солиотой болчихдог юм бол уу?Солиотой хvн удирдагч болохоор Ардчилал илvv хегждег юм бол уу?

Avatar

Зочин 2019-09-23 202.131.245.243

AHУcын нөгөө айтар THAAD систем нь ажилласангүй дээ. Сохор юм болов уу? ккккккк

Avatar

Зочин 2019-09-23 146.115.163.21

Horvood hosgui geel iraq iin daind chirch irsen. Tegsen nuguuh n sohor dulii orgiod bulaigaa delgeegui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж