Оросын төсөвт эзлэх нефтийн бүтээгдэхүүний жин цаашдаа буурна

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Оросын төсөвт эзлэх нефтийн бүтээгдэхүүний жин цаашдаа буурна

Оросын төсөвт эзлэх нефтийн бүтээгдэхүүний жин цаашдаа буурна

ОХУ-ын төсөвт эзлэх нефть, нефтийн бүтээгдэхийн орлогын эзлэх жин цаашдаа буурна хэмээн Сангийн яамнаас гаргасан тайланд дурдсан байна.

Уг тайланд дурдсанаар одоо ОХУ-ын төсвийн орлогын 40,8 хувийг нефтийн бүтээгдэхүүний орлого эзэлж байгаа бөгөөд 2022 он гэхэд 35 хувь болж буурах ажээ.

Нефтийн бүтээгдэхүүний орлогыг тоогоор илэрхийлбэл 2020 онд 7,472 их наяд рубль, 2021 онд 7,679 их наяд, 2022 онд 7,731 их наяд рублийн орлого төсөвт орно гэсэн урьдчилсан таамаг тооцоог Сангийн яам гаргасан байна.

2020-2022 оны төсвийн нийт орлогыг 20,2-21,2 их наяд рубль байна хэмээн тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж