Цастын орны шинэ, хуучин сүлэлдсэн төрх | News.MN

Цастын орны шинэ, хуучин сүлэлдсэн төрх

Цастын орны шинэ, хуучин сүлэлдсэн төрх

Цастын орны шинэ, хуучин сүлэлдсэн төрх
Потала ордон

Монголчуудын зүрх сэтгэлд ариун дагшин Цастын орон гэдгээрээ хадгалагдан байдаг Түвд газар. Дэлхийн дээврийг эзэгнэн суух хувь төөрөгт төрсөн түвдчүүд өнөөдөр мянган жилийн баялаг түүх, соёлоо хадгалахын зэрэгцээ орчин цагийн хурд нь гүйцэгддэггүй амьдралын хэмнэлийг хэдийнэ өөртөө шингээжээ.

Түвд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутантай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Түвдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь түвдүүд. Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогдоно. Газар нутгийн зонхилох хэсэг нь далайн түвшнээс 4000 метрээс өндөр.

Олон жил хаагдмал шахуу байсан Түвд орныг нээлттэй болгох Хятадын удирдлагын бодлого ид хэрэгжиж байна. Үзэсгэлэнт охиноо хүний хар нүднээс далд байлгаж байгаад хадамд гаргах цаг болонгуут өмсгөл зүүлттэй нь олны нүдэнд ил гаргаж, бусдын нүдийг хужирлаж буй эцэг шиг.

2018 оны тоо баримтаар Түвдэд 30 сая жуулчин зорчсон нь өмнөх 2017 оноос 31,5 хувь өссөн үзүүлэлт ажээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл Түвдийн аялал жуулчлалын орлого 2018 онд 49 тэрбум юаньд (ойролцоогоор 7,2 тэрбум ам.доллар) хүрсэн нь өмнөх 2017 оноос 29 хувиар өссөн дүн юм. 2019 онд 40 орчим сая жуулчин хүлээн авах таамагтай.

ХУУЧИН ТӨРХ

Их Зуу хийд

Жуулчдыг хамгийн их татдаг газрууд бол Буддын шашны 500-1000 илүү жилийн настай буддын сүм, хийдүүд. Мөн Лхасын Потала ордон.

Түүхээс авч үзвэл түвдүүдийн уламжлалт шашин бол Бонийн шашин. VII зууны эхээр Түвдийг сэргээн мандуулсан Соронзонгомбо хаан Цастын орноо энх амар төнхнүүлэх зорилгоор хөрш Балба болон Тан гүрнээс тус тус гүнж буулган авсан бөгөөд эдгээр гүнж Цастын орноо Буддын шашныг түгээн дэлгэрүүлсэн түүхтэй. Монголчуудын сайн мэдэх Их Зуу бас Мөнхий Зуу ч гэдэг хийдийг энэ хоёр гүнж үндэслэсэн. Эдүгээ Их Зуу хийдийн хаалга, довжоо, өнцөг булан бүр хэдэн зууны туршид мянган мянган сүсэгтэн, мөргөлчдийн хөлийн ул, гарын алганд мөлийн толийснийг харж болно.

Лхас хотын хойд чигт Улаан ууланд /Хурмастын шүтээн уул гэж мөн хэлдэг/баригдсан Потала ордныг эх суурийг мөн Соронзонгомбо хааны үед тавьж, тавдугаар Далай ламын үед барьсан. Потала ордныг бариулсан гол хүн нь монголчуудын Түвдэд тохоон томилсон Дэсрид Санжаажамц бөгөөд тавдугаар Далай лам жанч халсныг 15 жил нууцлан байж, хөрөнгө санхүү шийдүүлэн Потала ордныг босгосон ажээ.

Потала ордон 130 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 13 давхар, далайн түвшнээс 3600 метрийн өндөрт оршдог, дотроо 2000 гаруй тасалгаатай. Потала ордон Улаан ордон, Цагаан ордон гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ ордонд хэд хэдэн Далай ламын бунхан бий. Бунхан болгон урлагийн давтагдашгүй, хосгүй эрдэнэд тооцогдоно.

Нэг бунханд багадаа 450-500 кг алт орж, хэдэн зуун ширхэг үнэт чулуугаар чимэглэсэн. Энэ их эд баялаг нь сүсэгтнүүдийн өргөл барьц юм. Тэр дундаа Монгол газар нутагт шарын шашин дэлгэрснээс хойш Ар Монголын сүсэгтнүүдийн өргөсөн алт мөнгө голдуу хатуу эд баялаг Потала ордонд урлагийн бүтээл болон хувирчээ.

Потала ордныг 1989, 1994 онд сэргээн засварлажээ. 1994 оны сэргээн засварлах зардалд 200 орчим сая юань зарцуулсан хэмээн ордны тайлбарлагч Янжмаа бүсгүй хэлсэн. Өдөртөө 5000-6000 орчим хүнийг хүлээн авдаг. Потала ордныг үзэх сонирхолтой хүний хөл татардаггүй ч ордны даац, аюулгүй байдлыг бодолцон 6000-гаас хэтрүүлдэггүй байна.

ДОМОГ

Цастын орон үлгэр домог ихтэй. Түвдийн газар нутгийн хэлбэр нь дээшээ харсан эм мангасын дүртэй гэдэг. Мангасын биеийн үе бүхэнд сүм хийд барьсан, харин зүрхэн тус газар нь Лхас хотыг барьсан гэдэг. Мөн түвдүүдийн уг гарвал нь сармагчин болон эм мангасын удам гэдэг. Энэ нь монголчууд гарал үүслээ гоо марал, бөртэ чонотой холбон ярьдагтай нэн төстэй.

ШИНЭ ТӨРХ

Хуучны цагт Хүрээнээс гараад Лхаст очиж мөргөхийн тулд монголчууд нэг жилийг зарцуулдаг байжээ. Одоо харин эх газрын Хятадаас Түвдийн өндөрлөг рүү агаарын хөлгөөр, төмөр замаар, авто замаар яаж л бол яаж очих боломжтой болжээ.

Хятадын бүс нутгууд дотор эдийн засгийн хөгжлийн хурдаараа Түвд өнөөдөр толгой цохиж байна. 2018 оны эцсийн үзүүлэлтээр эдийн засаг нь 12 хувь илүү өсчээ. Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны дүн мэдээгээр эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн ганц бүс нутаг болжээ.

2018 оны байдлаар Түвдийн ДНБ 140 тэрбум юань ($20.84 тэрбум) хүрч өмнөх 2017 онтой харьцуулахад 10 хувиар өссөн байна. Хятадын бусад бүс нутгийн ДНБ-ий дундаж өсөлт 6.6 хувьтай байсан гээд бодохоор Цастын орны шинэ төрх төсөөлөгдөнө.

Түвдийн Автономит бүсийн Гадаад харилцааны газрын дэд дарга ноён Сун Шиабо хэлснээр энэ бүс нутаг эдүгээ хөгжин цэцэглэж байна. 2018 оны байдлаар Түвдийн суурин газрын оршин суугчид ногдох орлого 33 мянган юань, хөдөөгийн оршин суугчид ногдох орлого 11 мянга 250 юань байна. Автозамын нийт урт 100 мянган км-т хүрчээ. Түвд даяар онгоцны таван буудал ажиллаж, Хятадын 48 хоттой агаарын замаар шууд холбогдож байна.

1959 онд түвд хүний дундаж наслалт 35 байсан бол одоо 70.6 хүрчээ. 2006 онд Хөх нуураас Лхас, 2014 онд Чинхайгаас Лхасын чиглэлийн төмөо зам ашиглалтад орсон нь бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн үндэс болжээ.

Өнөөдөр Түвдийн бүх тосгон интернэтэд холбогджээ. 1959 онд Түвдийн эдийн засгийн 70 гаруй хувийг хөдөө аж ахуй эзэлж байсан бол одоо энэ салбарын эзлэх жин 8.8 болж бууран орчин үеийн үйлдвэрлэлийн бусад салбар түрэн орж ирлээ.

Түвдийн сүрлэг уулсыг өндөр хүчдэлийн дамжуулах баганууд хэрж, уулсын хавцал дундуур авто зам гол мөрөнтэйгөө бөөр нийлэн дурайх аж. Зам дагаж хөгжил гэдэг үгийн биелэл энд жинхэнэ утгаа олжээ.
Бүтээн байгуулалтын их ажил өрнөж буйг илтгэх өндөр өндөр өргөх цамхаг, зуурмагийн машинууд бидний ойлголтоор хөдөө хээр ч энд тэндгүй тааралдсан. Синьхуа агентлагийн мэдээгээр Хятадын төв Засгийн газраас Түвдийн төмөр замын бүтээн байгуулалтад 800 тэрбум юань, авто замын бүтээн байгуулалтад 1,8 их наяд юанийг зарцуулаад байгаа юм.

Сургуулийн барилга

Лхас хотод хуучны хороололтой зэрэгцэн шинэ суурьшлын бүс хүрээгээ тэлж байгааг харж болно. Гэхдээ шинэ суурьшлын бүсийн байшин барилга болгон үндэсний онцлогийг заавал шингээсэн байх нь атаархал төрүүллээ. Ялангуяа цонхны хүрээ, хаалганд үндэсний хээ, хийцийг заавал оруулсан нь яах аргагүй шинэ, хуучин хоёрыг сүлжээ.

ГИННЕСИЙН НОМД БҮРТГЭГДСЭН ТҮВДИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД:

  • Фэнхуо уулын хонгил: Далайн түвшнээс 4,905 метрийн өндөрт баригдсан уулын хонгил, 1,338 метр урттай, инженер, техникийн 300 ажилтан нэг жилийн турш барьсан
  • Тангула өртөө: Далайн түвшнээс 5,068 метрийн өндөрт байдаг, дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр замын өртөө
  • Хунлун уулын хонгил: 1,686 метр урттай, хүчилтөрөгч багатай, хамгийн хүйтэн хэмтэй орчинд баригдсан дэлхийн хамгийн урт уулын хонгил
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold o 2019-09-23 223.62.175.209

Odoo tuvded ochij morgol uildvel hu jaad sogdon morgoj bn gej oilgo

Avatar

Зочин 2019-09-23 172.58.142.254

Хаа очиж бид өөрсдийн эрхээр "зовж" байгаа эрх чөлөөтэй ард түмэн. Үүлийн хэлдэг яах аргагүй зөв!

Avatar

Зочин 2019-09-23 182.160.0.108

Zarim humuus bol aytaihan sonirholtoi gazar nutgaar aylsan talaar hucheer muuulsan medee unshmaar bdg yum bna. Mongolchuudiin 90% n ochij uzegu gazar gdg n hend ch todorhoi. Yum uzej nud tailj chaddguma ghd chadsan 1ndee ataarhdag bololtoi haha

Avatar

Зочин 2019-09-23 109.70.100.20

тэнэг мал нутгаа дурсаад байгаа юм байх даа ядаж Монголын нэг газрыг ингэж магтсан бол

Avatar

Зочин 2019-09-23 139.5.217.51

Нарантуяа та дуртайгаараа өөрөө л очиж мөргөж бай одоо хэн наад руу чинь салгалж байхав дээ мөнгөөр сутталчилгаа хийж болно гэхдээ жоохон эх оронч байл даа өөдгүй гэдэг нь

Avatar

Ёстой пялдага 2019-09-23 202.55.188.84

Олон жил хаагдмал шахуу байсан Түвд орныг нээлттэй болгох Хятадын удирдлагын бодлого ид хэрэгжиж байна. Үзэсгэлэнт охиноо хүний хар нүднээс далд байлгаж байгаад хадамд гаргах цаг болонгуут өмсгөл зүүлттэй нь олны нүдэнд ил гаргаж, бусдын нүдийг хужирлаж буй эцэг шиг. Бнхау-тай сайн харилцаатай байж болно, гошногыг нь долоож болохгүй

Avatar

мухар сүсэг 2019-09-23 185.220.101.46

Мухар сүсгээ дэлхийн хамгийн сайн шинжлэх ухаан гэж бодож хэдэн ном цээжил хэвтдэг төвдүүдэд Хятадууд шинжлэх ухааны сургууль, эмнэлэг барьж өгч тэмбүү өмчнөөс салгалаа. Хятадууд төвдийг хөгжүүлчихээд тэгээд тавиад явуулна гэж юу байх вэ дээ.

Avatar

Bold o 2019-09-23 223.62.172.105

Ene manai horshuud hestuu ulsuud shuu..Haytad.Oros 2.uulaa bisdiin gazar nutagiig ezlen turemhiilegch ormuud daa ..bid yamar gaigaar iim turemgiilegch ilsuudtai horsh bolson yum boloo

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.115

эргүү малаа

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.76

Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун.

Avatar

Зочин 2019-09-23 139.5.217.51

Тийм шүү үнэхээр онцгүй 2 улс гэхдээ японтой хиллээгүй нь бас аз шүү

Avatar

ok88 2019-09-23 202.131.251.115

Zam hariltsaa muu, baishin barilga ded butets guitsehgui ch gesen endee ingeed Mongolooroo h*****d baijiih shig jargal gej haa baihav. Medeej manaid bolohgui butehgui zuils zondoo ih baigaa ch hun ooroo hicheevel bolomj ni buren duuren bna.

Avatar

Хятадууд тавихгүй биз дээ 2019-09-23 81.17.27.130

Энэ их хөрөнгө оруулалтаа хятадууд алдахгүй гэж цус асгартал алалцах биз дээ. Төвд нэгэнт хятадын болсон.

Avatar

тэнэг халх 2019-09-23 202.179.24.33

өвөрмонголчууд дэлхийн хүчирхэг гүрний иргэд болсондоо баярладаг гэнэ, Ар монголууд залхуу , тэнэг дарга нар сонгодог ирээдүй харна гэсэн ойлголтгүй ядуус юм

Avatar

ene ervvl hvn mon uu 2019-09-23 64.119.26.48

tenegt muu malaa. hezee ch obormongolchuud hujaagiin haraat bolsonoo zol zaya gej vzdegui harin ch daranguilal dor zoblon amsaj vndestenii hubid doromjilogdoj bgaa eberlech chaddagui yumaa.. tvbdvvd ch hujaa nariig vzen ydaj ybdag daa..

Avatar

Зочин 2019-09-23 139.5.217.51

Гадаад хүн гуай бидний хэрэг өөрт чинь падгүй

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.43

Бас нэг автономит муж нь Шинжаан уйгур билүү. Тэнд нэг сайхан сургууль байдаг гэсэн. Дахин хүмүүжүүлэх сургууль ч билүү, юу билээ. Улсаа голж халаглаад байдаг манай зарим нэг нөхдүүд тэр сайхан сургуульд нь "сурч" нэг гэгээрнэ байгаа.

Avatar

Энхээ 2019-09-23 202.21.111.20

Сэтгүүлч хүн үзэж харсан, ойлгож тэмдэглэсэнээ хуваалцах нь мэргэжлийн үүрэг нь байх өө. Түвд хуучин бүдүүлэг байдлаасаа аль хэдийн салжээ. Нэг талаар талцаж хэрэлдэхээсээ хийж харуулдаг их гүрний хөгжлийн загварыг эндээс харж байна даа.

Avatar

Зочин 2019-09-23 202.179.27.109

Сайн бичсэн мэдээ байна.

Avatar

балайр заваан хүмүүс 2019-09-23 77.247.181.162

Энэ балай төвдүүд бөөс хуурсаа түүж иднэ, хир буртагнаасаа салахгүй хар дагдаа чирэгдээд явж байдаг заваан хүмүүс. Тэгсэн Монголыг боолчилж байсан төвдийн ноёдууд Монгол хүнд хирээ угаавал буян арилдаг, бөөсөө алвал нүгэл болдог гэж мухаруулж сургасан нь бактер нянгийн өвчнөөр Монголчууд ихээр хорогдож үхдэг байсан байгаа юм. Мөн тэмбүү өвчин бэлгийн замийн өвчин эмэгтэйчүүдийг нэрвэж байсан тэмбүүтэй хүмүүс үр хүүхэдгүй болдог гэх мэт. Энэ бузар заваан төвдийг дээрээ залснаас болж гай болсон.

Avatar

Zochin 2019-09-23 150.129.140.172

Siimhii ch gesen ger minu, segsger ch gesen ijii miny gej, eh oron baigali Delhii ijii aav tenger suldendee murguj zalbirch baisan ni deer shuu

Avatar

Зочин 2019-09-23 43.228.129.4

Эзэнт гүрний үед дэлхийг эзэлж явахдаа авчирсан алт мөнгө үнэт эдлэлийг төвд хятад руу зөөгөөд дуусгасан дээ. сүүлчийнхийг нь улаан оросууд 30-аад онд бүгдийг нь хамсан.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.179.176

автономит оо ч хат даа

Avatar

Зочин 2019-09-23 64.119.25.10

Manai ulsaas l tseverhen yum bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж