УИХ ТАРАХ УУ: МАН-ын гишүүдийн байр суурь  | News.MN

УИХ ТАРАХ УУ: МАН-ын гишүүдийн байр суурь 

УИХ ТАРАХ УУ: МАН-ын гишүүдийн байр суурь 

УИХ ТАРАХ УУ: МАН-ын гишүүдийн байр суурь 

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол фокус байлаа. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, хэсэгтээ амсхийсэн гишүүдийн ихэнх нь тойрогтоо ажиллаж, Төрийн ордон ч эл хуль байв. Гэсэн ч УИХ-ыг тараах саналыг энэ удаад МАН дотроосоо гаргаж, хөшигний ард хэдийнэ ярьж эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг хурлаа өнөөдөр /2019.09.23/ зарлаж, Баасан гаригаас эхлэн гишүүддээ зар тараасан. Тэгэхээр УИХ-ыг тараах эсэх асуудал энэ долоо хоногт илүү тодорхой болно гэсэн үг.

Ямартай ч УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж байгаа нь үнэн бололтой. Уг бичигт ялангуяа МАН-ын гишүүдийн хэн хэн нь гарын үсгээ зурав гэдгийг тодруулахыг хичээв. Өнгөрсөн долоо хоногт ордонд ажилласан гишүүдийн хувьд дээрх асуудлаар хэдийнэ байр сууриа илэрхийлээд амжсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар УИХ-ыг тараахыг дэмжихгүй гэдгээ хатуу илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь,Л.Энхболд, Х.Болорчулуун нар дэмжиж, гарын үсгээ зурна гэдгээ хэвлэлийхэнд хэлсэн.

Одоогоор УИХ-ыг тараах бичигт гарын үсгээ зурсан нь УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Л.Болд нар юм. МАН-ын бүлгийн бусад гишүүн УИХ-ыг тараах асуудалд ямар байр суурьтай байгааг өөрсдөөс нь тодрууллаа.

Зөвхөн МАН-ын гишүүд гэж онцолсны учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийн хувьд МАН-ын 51 гишүүн УИХ-ыг тарахыг дэмжиж, гарын үсэг зурсны дараа дэмжинэ гэж дотроо ярилцжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд “өдрийн од” шиг суудаг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс УИХ-ыг тарахыг дэмжих үү гэж асуухад тэрбээрУИХ тарвал тараад, тарахгүй бол ажлаа хийцгээе л дээ. УИХ тарна, тарахгүй гэж нийгмийг донсолгох ямар хэрэг байгаа юм бэ. Би гарын үсэг зурах эсэхээ намынхантайгаа ярилцана, манайхан бас ямар шийдвэр гаргах нь уу, тэрийг нь харна даа” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Судалгаа нотолгоонд үндэслэж байж УИХ-ыг тараах асуудалд хандах ёстой. УИХ-ын рейтинг судалгаагаар тун хангалтгүй байгаа нь үнэн. Төрийн эрх барих дээд байгууллага, иргэд хооронд үл итгэлцэл, хүйтэн хөндий уур амьсгал байна гэдэг том эрсдэл. Бүх зүйлийг хүчээр барьж байгаа мэт болжээ. Тиймээс асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ээлжит бус сонгууль явуулах, эсвэл явуулахгүй байх үндэслэлээр хуваагдаж, бус хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-УИХ-ыг тарааж эмх замбараагүй байдал үүсгэхийг би дэмжихгүй.  Удахгүй есөн сарын дараа сонгууль явагдаж, ард олон бидэнд ч, сөрөг хүчинд ч, шинэ нэр дэвшигчдэд бүгдэд дүнгээ тавина. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана гэж үймэлдэж байснаас өмнөх мөрийн хөтөлбөрөө үнэлж цэгнэж, ирэх дөрвөн жилд хийхээр бодож буй ажил, мөрийн хөтөлбөрөө тооцоолж боловсруулж байвал улс оронд хэрэгтэй сэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-УИХ-ыг тараах үндэслэл гэж байх ёстой. Ажлаа хийж чадахгүйд хүрээд тарж байгаа юм уу, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахтай холбоотойгоор УИХ тарж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд олон хууль зөрчигдөнө. УИХ-ын ээлжит сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших бол сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн заалттай. Энэ мэт олон хуульд өөрчлөлт хийж байж шийдвэрлэх асуудал болов уу. УИХ-ыг яг ямар үндэслэлээр тараах нь тодорхойгүй байгаа учраас дэмжих, дэмжихгүй эсэхийг хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-УИХ-ыг тараахыг дэмжинэ. Ард нийтийн санал асуулгыг өндөр зардлаар зохион байгуулж байснаас УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтад нь хийж, Үндсэн хуулийн шинэчлэлтэйгээ шинэ парламент нь цааш ажлаа үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсгээ зур гэсэн шахалт дарамт байхгүй. Өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж байна. Ер нь нийгэмд ард түмний бухимдал ч их байна. Тиймээс шинэ Үндсэн хуультайгаа хамт шинэ парламент нь бүрдээсэй гэж хүсч байна. Парламентад гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг залуусын салхийг сэвэлзүүлэхийн төлөө ажилламаар байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Би дэмжиж байгаа. Гарын үсгээ ч зурсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, шинэ хариуцлага, ёс журам хэрэгжүүлэхийн тулд шинэ бүрэлдэхүүн хэрэгтэй гэж үзсэн учраас гарын үсгээ зурсан.

 

 

 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж байгаа байх. Эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын асуудал нэг хүнд байдаггүйтэй холбоотой гэж би хувьдаа ойлгож байна. Гаднын улсуудад бол Ерөнхий сайд нь тухайн бодлогынхоо зөв, буруу эсэхийг ард түмнээсээ асууж, дахин сонгууль зарладаг. Хэрэв эрх баригч намын даргын бодлого нь зөв гэж ард түмэн үзвэл намын гишүүдийг нь дэмжиж олонх болгодог. Ингээд дахин бүрдсэн шинэ парламент бодлогоо үргэлжлүүлэн явуулдаг.

Өнгөрсөн 20 гаруй жил бид хариуцлагын талаар ярьсаар ирсэн. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгч, хариуцлага тооцдог байдлыг хуулиар баталгаажуулаагүй учраас УИХ-ын гишүүдээр дамжиж парламентыг тараах асуудал яригдаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нн 2019-09-23 66.181.161.1

ЖДҮ Содбаатар Цэрэнбат нар шоронд орох ёстой

Avatar

Uchralaa 2019-09-23 202.126.88.203

Uchralaa chi Ард нийтийн санал асуулгыг өндөр зардлаар зохион байгуулж байснаас genuu? Durak chin chinii luivardsan JDU-n munguur chin l barag sanal asuulga zohion baiguulchihaj bolno. Oi gutam bandi we.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.177.217

Хурдан тар бузар хулгайч нам МАН!!!! Нээх худлаа шударга ёс ярьсан өөрөө хулгайч (Хүрэлсүх) дүү нар нь хулгайч (У.Отгонбаяр), (У.Давхарбаяр) ийм л хүнээр удирдуулсан угаасаа бүтэхгүй нам. Хурдан тараад гудамжиндаа гарцгаа авилгачид !!!!

Avatar

Зочин 2019-09-23 202.55.188.38

076 tar tar

Avatar

Зочин 2019-09-23 43.242.243.141

Нэг едер ч гэсэн энэ хариуцлагагуй этгээдуудээс салсан дээр!

Avatar

076 2019-09-23 66.181.161.26

тар тар хогнууд

Avatar

Зочин 2019-09-23 202.55.188.41

Uul n neronhii said n ajil hiigeed baigaagii n bodwol tarhiig zowshoormoorgui busdiig n bodwol Ulsiin ih hurliig taraamaar yamaar ch yu be dee ta 76 aag

Avatar

ok 2019-09-23 66.181.181.139

ер нь монголд нэг аймшгийн үзэгдэл газар аваад байна, авилга авч , хар тамхи зөөж хэрэглэсэн гэмт хэрэг хийсэн хүмүүс нь сайн сайхан амьдарч үнэнч шударгаар амьдарч байгаа хүмүүсийг ад үзэх , бараг л сэргэлэн биш ухааны юм яридаг болж, энэ арай хэтэрнэ, энэ байдлын эх үүсвэр нь энэ 76н шдээ , бүгд бараг л гэмт хэрэгтэнгүүд, шууд шоронд ач өөр ямар ч сонголт байхгүй, монголчууддаа өрөвдөх юмаа өрөвд, үр хүүхдийн чинь хувь заяа иймэрхүү янзаараа дахиад 30н жил явах юм, утаатай авилгалтай Монгол .

Avatar

Зочин 2019-09-23 202.131.227.178

тарвал шууд ачиж ганц худагт хорь:

Avatar

Зочин 2019-09-23 66.181.185.113

Ий цочлоо нэг дор бөөн их-н халтар цаастай халтар Оркуудын зургийг харсан чинь

Avatar

mgl 2019-09-23 202.179.11.230

tartsgaa.

Avatar

Зочин 2019-09-23 82.113.52.148

yag tsagaa tulhaar huurnuud bugd suudal erh ashig gej shaagaad matriin nulimastaigaa holildono doo haraarai

Avatar

зочин 2019-09-23 203.91.116.118

Хаянхярваа гэдэг эргүү хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараая гээд гарын үсэг цуглуулаад байсан биз дээ, маанаг аа, Одоо яасан ч дэмжихгүй ч гэх шиг,,,, Энэ ийм л худлаа шоучин шүү дээ,
УИХ тараад гэмт хэрэгтэнүүд ээ, зайлуулаад боловсролтой залуу хүмүүсээр ажиллах хэрэгтэй,,,
Бүх намууд гэмт хэрэгтэнгүүд ээ, дэвшүүлэхгүй байх хэрэгтэй,,,,

Avatar

Зочин 2019-09-23 24.12.0.213

mal bol alj idek yumsn

Avatar

зочин 2019-09-23 124.158.73.28

Ер нь ЖДҮ-чидээс эхлээд олон хүн олон түмэнд болон нөгөө хүнд юмаа базуулчихсан, бас хэн нэг ч юм уу, хэсэг бүлэг ч юм уу нөхдүүд их хурлыг тараана гээд санал гаргаадахвал дараагийн сонгуульд нэрийг чинь дэвшүүлнэ гээд хошгируулчихсан юм гэнээ гээд л шуураад байна шүү дээ, үнэн худлыг нь мэдэх цаг удах уу, удахгүй юу бүү мэд

Avatar

Zochin 2019-09-23 122.201.24.24

Энэ Сарангэрэл гэж нэг толгой муутай хүүхэн өмнөөс нь ичмээр

Avatar

ТА НАР ИЧЭЭЧ , БОЛИОЧ. 2019-09-23 202.179.24.58

ТА НАР АРАЙ ДЭНДҮҮ ЮМ АА… ХУЛГАЙЧ , ЖДҮЧИН, АВИЛГАЧ , ТЕНДЕРЧИН, КОНЦЕСЧИН, ХҮЧИРХИЙЛЭГЧ НАРААСАА САЛААДАХ ГЭЖ ШААРДАХААР …. УИХ-ЫГ ТАРААНА , ТЭГЖ ЯРИВАЛ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ ГЭХИЙН. ТА НАРААС ХЭН Ч ҮҮНИЙГ ШААРДААГҮЙ ЭЭ….

Avatar

Зочин 2019-09-23 192.82.65.160

МАН гэсэн энэ том Улс төрийн хүчин л УИХ-ыг тараах санлаа л гаргах ёстой шүү дээ. Энэ намын л хөтөлбөр. Энэ намын л бүрдүүлсэн Төр, Засаг шүү дээ. Иймд УИХ-ын гишүүд нэг нэгээрээ УИХ-г тараана гэдэг чинь утгагүй шүү дээ. Бие дааж УИХ-д гарч ирээгүй. МАН ОДОО БОДЛОГОО ГАРГАЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ. Нөгөө талаар Улсын төсөв хөрөнгөөр тоглосон хулгайчуудынхаа асуудлыг нэг мөр болгож байж Дараагийн сонгуульд оролцох эрхээ авах нь зөв шийдэл шүү

Avatar

Зочин 2019-09-23 202.9.45.214

jdu giin hulgaichuud l golduu taraah sanaltai bgaa yym bn.taraahiig demjsen humuus dahij devshih erh bhgui

Avatar

Зочин 2019-09-23 73.92.12.67

Баттемерийн хэлдэг унэн. Ямар хууль эрхийг ундэслэн огцрох болов гэдэг 1-р асуудал. Сарангэрэлийн хэлдэг ч унэн УИХ- ын нэр хунд ард тумний дунд асар их унасан ч унэн. УИХ – ын нэр хундийг унагасан этгээдуудтэй хариуцлага тооцохгуй шууд тарах асуудал тавьж байна гэдэг нь бас л хариуцлагаас зугтаж буй нь 2 – р асуудал. Огцрох хуулиа олоод, гишуудийн 3- ны 2 нь зевшеереед УИХ тарлаа гэхэд энэ УИХ – ын нэр хундийг унагах, тарахад гол уурэг гуйцэтгэсэн ЖДYчингуудтэй ард тумэн тооцоо бодох уу, Яаж ??

Avatar

Зочин 2019-09-23 73.92.12.67

Гаран усэг зурсан улсыг харахад ЖДY тэй нэр холбогдсон улс байх шиг.Эдэнтэйгээ тооцоо бодож чадалгуй тарж байгаа УИХ бугд тэдэнтэйгээ эв санаа нэгтэй гэдгээ харуулж байна гэж ойлгохоор. Тараад сонгууль явуулахад энэ 76 гаас хэн ч гарахгуй. Эд бугд мэдэж байгаа. Тэгэхээр дундуур нь нэг сонин уйл явдал болох магадлал ендер. Жээнкогийн Уянгаа : XYЛЭЭ…. жоохон л XYЛЭЭ гээд байдаг учиртай л байх, хэрэг явдал яаж эргэхнэв, гадна ч дотно ч байгаа монголчуудын хувь заяа орвонгоороо эргэх уе ирэхч юмуу

Avatar

Irgen 2019-09-23 202.126.89.224

Irgediin itgeliig daahgui bol dahin b** ner devsheerei, uls turuus uurd bayartai

Avatar

УИХ-ыг тараасан гишүүдийг бүү сонго 2019-09-23 103.9.90.53

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж, хариуцлагаас зугтаж байгаа гарын үсэг зурсан гишүүдийг дараагийн УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх, нэр дэвшсэн тохиолдолд сонгохгүй байх хэрэгтэй..

Avatar

Зочин 2019-09-23 202.179.25.228

УИХ Тарсан нь дээр 76 Хулгайч Луйварчин Илжигнүүд байснаас Ганц Ухнатай байсан нь хавьгүй дээр ядаж Хянаж цагдаж байхад ч гэсэн Ганц Ухнаа,

Avatar

MB 2019-09-23 202.21.120.186

Ганц Ухна нь хэнийн ?

Avatar

Зочин 2019-09-23 182.160.37.206

gants uhniig chin hariinhan hyanaad yavchihna. mani hed dagaad hari ulsiin haryat bolno doo

Avatar

Зочин 2019-09-23 202.21.122.166

ард иргэд хэлээд байгаа ш дээ 76 ухаан муутай хүнээс 1 тэнэг дээр гэж.Их хурлыг тараах хэрэгтэй. Тэгээд ерөнхийлөгчийн засаглалтай болсон дээр. хэдэн жил энэ 2 намшуу юмнуудыг харж амьдрах юм бэ. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчийн үлгэр болоод дууслаа ш дээ.60-н чавганцаас 1 нь түрүүлдэг шиг 1 нь бидэнд хэрэгтэй болоод байна.УИХ-ын гарууд өрөө төлөөд зайлцгаа.

Avatar

Зочин 2019-09-23 182.160.37.206

uhaantai 1 hunees uhaangui 76 deer dee. gants tsetsen chin tom ulsiin togloom bolood duusna

Avatar

иргэн 2019-09-23 64.119.21.246

Бид яг хэн бэ, бид хэнийг сонгох ёстой вэ, Хүрэлсүхийг үү, Энхбаярыг уу, хөдөлгөөний Мөнхбаярыг уу, Уянгыг уу, Увсад яваа малчныг уу, Сэлэнгэд байгаа ногоочныг уу, ШУА-ын эрдэмдэн хэн гуайг уу, Оюулгойг эсэргүүцэгчдийг үү?? Гавъяат багшийг үү?? Гомбажав гуайг уу, Дашням гуайг уу, хэнийг сонгосвол болох вэ????

Avatar

Зочин 2019-09-23 64.119.24.185

лү си но г сонгоноо.ккк

Avatar

Зочин 2019-09-23 122.201.21.252

хуульч хүмсүүдийг сонго. Ардаа компанигүй бизнесгүй тийм хуульч мэргэжилтэй хүмсүүдийг сонго нам харгалзахгүй бие даагч ч байсан дэмж. ИХ хурал хууль баталдаг болхоос бизнес компанийн захирлуудыг хөлжөө гэж сонгоогүй юм шүү. Дуучин бөхчүүд сэтгүүлч уяч нар хууль баталж чадахгүй.

Avatar

иргэн 2019-09-23 64.119.21.246

Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна, гэхдээ Баттулга биш.

Avatar

Зочин 2019-09-23 66.181.179.176

өвөл сонгууль явуулахыг дэмжихгүй байна аа 4 жилээ дуусга хариуцлагаас зугтаж болохгүй

Avatar

Zochin 2019-09-23 64.119.25.177

Хүрэлсүхииг бурханаас бидэнд явуулсан бэлэг. Энэ бэлгииг бид саин ашиглах л хэрэгтэи. Бурханаас дахиж иим бэлэг их удаж баиж ирэх боловуу.

Avatar

Зочин 2019-09-23 64.119.24.185

чамд тэндэр өгөө юү.ккк

Avatar

Зочин 2019-09-23 24.12.0.213

akhij iim suk ugukgui kkkk

Avatar

MB 2019-09-23 202.21.120.186

Тэгж хэлэх нь арай хэтрүүлэг бна, гэхдээ хариуцлагатай зарчимч байж чадаж байгаа бусад нь сайн дэмжээд өгөх хэрэгтэй.

Avatar

zochin 2019-09-23 122.201.31.57

Sarangerel sudalgaa ch gekh shig sudalgaa gedeg ygniikhee utgiig oilgodog um boluu daa

Avatar

Zochin 2019-09-23 202.126.89.132

Толгой муутай юу урьж байгааг ч ойлгохгүй хумуусийн ам дагуулаад л Сарангэрэл сайд аа ч хат даа, өрөвдмөөр энэ зэрэгт хүрээд байгаа нь их юм да зайлуул

Avatar

Зочин 2019-09-23 64.119.20.64

МАН-ыхан уг нь бид 4 жил болсон бол амласнаа биелүүлэх байсан юм. Даан ч аргагүйн эрхэнд хагас жилийн өмнө тарсан тул амлалтаа биелүүлж арай амжсангүй гээд л яриад эхэлнээ. Нэгмөсөн 4 жилийг нь дуусгаад дүнг нь тавих хэрэгтэй. 2 дугаарт өвлийн хүйтэнд сонгууль гэхээ больмоор юм. Одоо 10 сар гарахаар цас ороод эхэлнэ ш дээ. Өвөлжилтийн бэлгтгэлээ сайн хангах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.9

Uchral aa! Shine Vndsen huuli bishee, Vndsen huuliin shinechlel shvvdee!
Garamjav avgai! Shine bvtets bish, shine bvreldehvvn shvv dee!
Iim l bolovsrolgvi hvmvvsiig UIH-d oruulsan ni Mieigiin buruu l daa!

Avatar

иргэн 2019-09-23 64.119.21.246

Үнэндээ алиа ч мэдэхгүй, алиа салбадай, мөнгөний гахай нар шүү дээ,

Avatar

Иргэн 2019-09-23 202.9.42.221

УИХ-ыг тарахыг дэмжихгүй. МАН мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн төлөө үлдэж байгаа хугацаанд хичээж сайн ажиллах хэрэгтэй. Эдийн засагт нааштай зүйлүүд бас ч гэж байна, эхлүүлсэн ажлууд ч их байгаа. 2020 оны сонгуулиас наана амжуулах ажлууд ч их бий. Ирэх жил ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй байхаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуудлыг 10 дугаар сарын сүүлчээр маш бага зардлаар зохион байгуулах боломжтой.

Avatar

зочин 2019-09-23 192.82.65.120

Нисэхгүй гээд байхад нис нис гээд… гэж нэг үг байдаг. Ихэнх нь тарна гэж байхад зүгээр тараачих.

Avatar

Зочин 2019-09-23 122.201.23.226

Дахиад сонгогдох нь байтугай нэр дэвшиж чадахгүй нөхдүүд л эсэргүүцэж байна даа… Хөөрхийс

Avatar

Зочин 2019-09-23 43.228.131.45

УИХ ТАРАХ ЯАХАВ БАГА АСУУДАЛ. НААНА НЬ ЯАМДЫН АСУУДАЛ ГЭЖ АЙМААР ЮМ БАЙНА. ЯАМ АГЕНТЛАГУУД?? ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУДЫГ МЭРГЭЖЛИЙН ЦӨӨН БОЛОВСОН ХҮЧНЭЭР ХАНГАЖ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ДАРГА УДИРДЛАГАЫГ НЬ ТАВИАЧ ЭЭ?? БАРИЛГА

Avatar

иргэн 2019-09-23 64.119.21.246

Тийм шүү, яаманд ажилладаг гэсэн нэртэй компьютер ухахаас өөр юмгүй, Тэднийг ард түмний үйлчлэгч болгож, иргэдийн өмнө бөхөлзүүлдэг болгох ёстой. Яг ямар хүмүүс ажиллаад байгаа судалгаа байна уу, хүүхэд нь яам, тамгын газар ажилладаггүй сайд УИХ гишүүн байна уу.,

Avatar

Хоерын хоохронд дэмийй шүү дээ дараа жилий 2-3 сард сонгууль хийх 6-сард сонгууль болох ямар ялгаа байнаааа 2019-09-23 103.111.68.3

Хоерын хоохронд дэмийй шүү дээ дараа жилий 2-3 сард сонгууль хийх 6-сард сонгууль болох ямар ялгаа байнаааа

Avatar

Иргэн 2019-09-23 139.5.217.239

Попрохоос өөр ажилгүй Хүрэлсүхийн Засгийг солиод үзвэл яадгийн

Avatar

Mun uu 2019-09-23 202.131.253.66

Garamjav taraaj baij hergee namdaah sonirholtoi

Avatar

Зочин 2019-09-23 202.21.108.211

Попчин Хүүкээ солиод ажил хийдэг засагтай болмоор бна.

Avatar

Зочин 2019-09-23 202.126.88.210

Их хурлаа тараасан түүх 30 жилд бгаагүй.их хурлаа тараасан нохойнууд дахин дэвших эрхгүй гэвэл бүгд тараахгүй гэнэ.одоо хийж чадаагүй байж дахин сонгогдоод хийх үлгэр бхгүй.сарангэрэл учрал мэтийн хоосон толгойнууд,болорчулуун улаан мэтийн новшнууд.хүрэлсүх юу хийж байгаагаа юу хийхээ мэдэхгүй мал байна.өнгөрсөн 20 жилд сэлэм эргүүлж намын өндөр алба хашсан алиалагч.

Avatar

Иргэн 2019-09-23 139.5.217.239

Попрохоос өөр ид шидгүй Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-23 183.177.98.116

Тарцгаа хулгайч нараа.

Avatar

Зочин 2019-09-23 182.160.33.68

тарахаас үхтлээ айсан АН-хан 51 хувь нь дэмжвэл дэмжинэ гэнээ. тэртээ тэргүй дэмжихгүй АН гахайнууд бөгсөө хамгаалсан ч АН-ы хулгайч нар зайлах болно. тарж МАНАН-аас миеэгомбоос АН-ы хулгай нараас салцгаах боллоо.

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.117

ЯГ ТАРЖ ХАРАГДААРАЙ МАН ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГУЙ АКЦААР УЛС ТОР ХИЙДЭГ БОЛЖ. …..20 ОНД ОДОО НААД ГИШУУД ЧИНЬ СОНГОГДОХ ХУН МАШ ЦООХОН 10 ХУРЭХГУЙ ШУУ. МИЕЭ БАРАГ ДЭЭР БЖДЭ ХУРЭЛСУХ ГЭЖ ХУН ЗАГНАХААС ООР ЮМ АЛГА. ЭРХ МЭДЭЛЭЭ ЖЕНКО ХУЛГАЙЧДАА АЛДЧИХСАН ЮМ БИШ У. ЦЭНГЭЛИЙГ ХУРТЭЛ ГУСЧДАГ ХУЛГАЙЧ ЖЕНКО ТОМ БАЙНАА

Avatar

ergelzee 2019-09-23 202.21.117.194

odoo zuvshuurch bgaa hed bugd dahin songogdoh erh n uuschiheed dongodoj bgaa n ene . ternees yaag uuriin chin helsneer ted hezee ch taraana gj knop darahgui l bhgui yu. uur hun oruuj irehguigeer l oruulaad irne esvel yamar ch songoltgui l boloh bh daa

Avatar

Зочин 2019-09-23 203.91.116.118

Тарж болно тарахгүй ч байж болно,,, Хүрэлсүхээс салж болохгүй, ийм шударга хүчтэй ажиллах хүн үнэхээр алга,,, Улс орон өөдлөх замдаа орсон шүү,
ийгдэж байгаа бүтээн байгуулалт, авч байгаа арга хэмжээг хар,,,Шударга ёс тогтох шинж орж эхэллээ,,, Үүнийг алдаж огт болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж