Сонгинохайрхан дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв өдгөө 23 ажилтан, 13 багштай. Тэд энэ жил 11 бүлгийн 160 орчим суралцагчид хичээл зааж буй бөгөөд тэдэн дунд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд суралцаж байна.
Багш нар болон тус төвийнхний хэлж буйгаар ар гэрийн байдал болон шилжилт хөдөлгөөн буюу бичиг баримтын зөрчлөөс үүдсэн сургууль завсардалт их байгаа аж.
Харин 65-р сургууль дээр хичээллэж буй “Эрдэм А” бүлгийн хувьд 1-5-р түвшний 22 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 12, 42, 76, 9-р сургууль болон “Харилцааны хөгжил” ТББ, “Нэгдэл моторс” ХХК-ны байранд бусад бүлгүүд нь хичээллэж байгаа юм.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг
Холбоотой мэдээ