Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолтоо энэ сарын 20-нд Ховд аймгаас эхэлсэн. Харамсалтай нь, уг тоглолтоо дуучин С.Сэрчмаа цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Учир нь түүнийг тоглолтоор явах үед аав нь бурхны оронд оджээ. Тиймээс дуучин маань Увс, Баян-Өлгийд болох тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт хүсчээ. Харин дуучин Ж.Алтанцэцэг аялан тоглолтоо цааш үргэлжлүүлнэ.
Холбоотой мэдээ