НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 20.35 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Азтан болохын тулд 2019 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа есдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх шаардлага тавигдаж буй юм.
Сануулахад өнгөрсөн наймдугаар сард дараах азтанууд тодорч байлаа. Үүнд
- 10 сая төгрөгийн 2,
- 5 сая төгрөгийн 23,
- 1 сая төгрөгийн 254,
- 100 мянган төгрөгийн 2304,
- 30 мянган төгрөгийн 23241 баримт тохиролд таарч, нийт 25.824 иргэн азтан болсон.
Харин супер азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодроогүй юм
Холбоотой мэдээ