Монгол Улсад зүрх судасны мэс заслыг хийж эхэлснээс хойш хагас зуун жил болж байна. Эл тэмдэглэлт өдөр энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд П.Н.Шастины нэрэмжит улсын III эмнэлгийн хамт олон ололт амжилтаа хэлэлцэж байна.
Улсдаа зүрх судасны мэс заслаар тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг нь III эмнэлэг юм. Тус эмнэлэгт 2009 оноос Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төсөл хэрэгжсэнээр жилдээ 250 мэс засал тогтвортой хийх нөхцөл бүрдүүлж, мөн 150 гаруй хүнд зүрхний хүнд мэс заслыг ажилттай хийжээ. Зүрхний мэс засалд орсон хүмүүсийн 100 гаруй нь хүүхэд юм.
Цаашид зүрхний мэс заслыг олон улсын төвшинд хүргэн хөгжүүлэхэд техникийг шинэчлэх шаардлага байгаа юм байна.
Холбоотой мэдээ