Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв | News.MN

Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ өөрийн гол өрсөлдөгч Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байдены хүү Хантер Байденг тагнах хүсэлт тавьсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Өмнө нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байдэн Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна хэмээгээд Трампыг өөрийг нь гадаадын удирдагчидтай ямар холбоо сүлбээтэй болохыг шалгахыг Конгрессоос хүссэн байна.  Мөн тэрбээр Ерөнхийлөгч Трампыг Зеленскийтэй ярьсан утасны бичлэгийг дэлгэхийг шаарджээ.

“Дональд Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүхий л шатанд хэтрүүлэн ашиглаж, миний алхсан мөр бүрийг шиншилж байна. Гэхдээ энэ хэрээс хэтэрч байна. Би хэзээ ч хүүгийнхээ хийдэг бизнест оролцож, бизнесийнх нь талаар  ганц ч удаа хамт суугаад ярилаж байгаагүй” хэмээн Жо Байден бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-09-22 90.216.52.124

Олны анхааралд орох гэж Трампыг ашиглаж байх шив. Тэгсэн ч гэсэн ерөнхийлөгч болж чадахгүй ээ.

Avatar

Зочин 2019-09-22 202.179.25.246

өөрөө л украйнд хүчээр тулгаж бизнесэд оруулсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж