Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

Трамп Украины Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчөө тагнуулахыг хүссэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ өөрийн гол өрсөлдөгч Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байдены хүү Хантер Байденг тагнах хүсэлт тавьсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Өмнө нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байдэн Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна хэмээгээд Трампыг өөрийг нь гадаадын удирдагчидтай ямар холбоо сүлбээтэй болохыг шалгахыг Конгрессоос хүссэн байна.  Мөн тэрбээр Ерөнхийлөгч Трампыг Зеленскийтэй ярьсан утасны бичлэгийг дэлгэхийг шаарджээ.

“Дональд Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүхий л шатанд хэтрүүлэн ашиглаж, миний алхсан мөр бүрийг шиншилж байна. Гэхдээ энэ хэрээс хэтэрч байна. Би хэзээ ч хүүгийнхээ хийдэг бизнест оролцож, бизнесийнх нь талаар  ганц ч удаа хамт суугаад ярилаж байгаагүй” хэмээн Жо Байден бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж