Монгол, Америкийн аврагчид хамтарсан сургуулилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн аврагчид хамтарсан сургуулилт хийжээ

Монгол, Америкийн аврагчид хамтарсан сургуулилт хийжээ

Жил бүр зохион байгуулагддаг гамшгийн үеийн бэлэн байдлын Олон улсын дадлага, сургуулилт энэ жил Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр /2019.09.21/хаалтаа хийжээ. Энэ жилийн аврах ажиллагаа, гамшгийн үеийн дадлага сургуулилтыг АНУ-ын аврагчидтай хамтарч буй. Энэ үеэр газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас осолд өртөгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах үеийн ажиллагаа, зам тээврийн ослын үед аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сургуулилт хийжээ.

Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын Ерөнхийн газрын Үндэсний аврах бригад, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Нийслэл, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн Онцгой байдлын газар, холбогдох 30 гаруй байгууллагын 450 орчим ажилтан, албан хаагч оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж