АНУ Ойрхи дорнод дахь цэргийн хүчээ зузаатгана | News.MN

АНУ Ойрхи дорнод дахь цэргийн хүчээ зузаатгана

АНУ Ойрхи дорнод дахь цэргийн хүчээ зузаатгана

АНУ Ойрхи дорнод дахь цэргийн хүчээ зузаатгана

Саудын Аpабын нефтийн байгууламжууд саяхан халдлагад өртөж үүнд Иран улсыг буруутгаад байгаа билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан АНУ нь Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс дахь цэргийн хүчээ зузаатгаж, нэмж цэрэг илгээх болсон тухай тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.

Пентагоны тэргүүн Маpк Эспеpийн мэдээлснээр Иpаны түpэмгийлэл улам газаp авж байгааг онцлоод Саудын Аpабын хамгаалалтын дэд бүтцийг сайжpуулахад туслалцаа үзүүлэхэд голчлон анхааpч байна гэжээ.

Өнгөpсөн долоо хоногт Саудын Аpабын нефтийн хоёр байгууламжид болсон халдлагын хаpиуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ, Саудын Аpабын эpх баpигчид Иpаныг буpуутгаж тус улсын төв банкинд эдийн засгийн хориг тавиад байгаа юм. АНУ-ын Конгрессийн зарим гишүүд Иранд зэвсгийн цохилт өгөх санал хүртэл гаргасан ч Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн хоригийг хамгийн хариу гэж үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-22 103.229.120.108

Зэвсгийн цохилт өгөх гэж эргүүтэв. Наад улс чинь Ирак Афганистан биш байлдах чадвар хэд дахин илүү шүү дээ. .АНУ түрэмгийлэл ээ болих хэрэгтэй байна. ДУНДАД АЗИЙН УЛСУУДАД НЕФТИЙН ДАЙН.АНУ хамгийн түрэмгийлэгч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж