Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу? | News.MN

Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Долоо хоног бүрийн ням гаригт “Ньюс” агентлаг “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ удаагийн дугаартаа нийгэм даяар харанга дэлдээд байгаа хар тамхины асуудлыг хөндлөө.

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, СТА Б.Амархүү энэ сарын 19-20-нд шилжих шөнө гэрийнхээ гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Түүнийг шүүхээс нэг сарын хугацаатай саатуулах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдлаас гадна хар тамхинд холбогдож, шалгагдах иргэдийн тоо өнгөрсөн жилийнхээс эрс өссөн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хэрэгт холбогдон шалгагдах болсон зэргээс үүдэж хар тамхи хэрэглэгчид болон худалдан борлуулагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Сошиал ертөнц дэх жиргээчид энэ асуудлаар дараах байр суурь илэрхийлжээ.

Баттөмөрийн ЭНХБАЯР @Enkhbayar_bat

Уулзаж байсан. Их цайлган, дэврүүн, ямар ч муу санаагүй залуу санагдсан. Их харамсалтай байна. Eр нь ганцхан шоронд хорьдог хуулиар хар тамхийг дарсан улс гэж үгүй юм билээ. Тэгтэл манайд сайн дураараа болъё гэж байгаануудыг ч эмчлэх газаргүй, хуульгүй. Алийшүү гэсээр улам далд!

Batkhishig Jantsmaa @BatkhishigJants

Тэр Амархүү нь дуулдаг бна уу, уйлж бна уу хэнд ч падлийгүй! Мансуурч, манарч, тэр төрлийн бодис хэрэглэж, түүндээ донтсон л бол хуулийн өмнө хариуцлага хүлээх л учиртай! Ер нь бол хариуцлагын тогтолцоо чанга, чадвартай байх тусам бусдад тус дэм болно!!!

Бундан Болдсайхан @Boldsaikhan_dr

Бүх төрлийн хар тамхийг, ялангуяа зугаацах: мөс, мет, героин зэрэгийг хатуу хориглож, хүндээр цээрлүүлэхгүй бол цөөн тоот хүн амд оюун ухааны эдгэшгүй тахал мэт аюул, гэм хэргийн сэдэл болдог.

Мөнхчулууны Зоригт @m_zorigt

Бид дэндүү цөөхүүлээ. Хар тамхины холбогдолтой аливаа үйлдэл гэмт хэрэгт монголчууд бид хамгийн хатуу хандах хэрэгтэй. Хэн байх нь огт хамаагүй.

Баяраа @BayarbaysgalanB

Австралид 9 жил амьдрахдаа өвс татаад хагас мэдрэл муутай болсон ангийн хүүхдүүдийг би мэддэг л юм. Монголд зөвшөөрчих хэрэгтэй тэхгүй бол хууль бус наймаа газар авлаа л гэх. Бид нар яах гэж татвар төлдөг болохыг сануулах юмсан. Цагдаа нар л ажлаа хийх хэрэгтэй.

Enkhbat Dangaasuren @enkhbat

Амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй хүн энэ өвсийг сонирхохгүй дээ. Өвсний тухай яриа бол нийгмийн психологийн өөрчлөлтийн бас нэг илрэл байх. Өвгөнт гэж архи цагтаа үүн шиг л шуугиулж бсан. Нийгэм эрүүлжихэд залуус өөр сонирхол, яриатай болно. Хүсэл, зорилго нь огт өөр болно.

Самданням Мөнхчулуун @munkhchuluun_s

Хар тамхийг би жадлан эсэргүүцдэг, гэхдээ хар тамхины талаар сайнаар ч муугаар ч олон нийтийн сүлжээгээр шуугихаа багасгах хэрэгтэй. Энэ нь их бага хэмжээгээр хүүхэд залуусын тархинд очиж, сонирхолыг нь татаж, сурталчилгаа болж байна. Дор бүрнээ үр хүүхдүүдээ анхаарцгаая.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-22 124.158.109.62

Залуус маань амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй болчихбол энэ хар тахал руу орохгүй болуу. Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг орчин байх хэрэгтэй гэж бодож байна. Хүсэл тэмүүлэлтэй байж, нэг нэгнийгээ хар мөртэй замд оруулахгүй ухамсартай байх чухал. Цагдаагийн байгууллага сайн ажиллаж байгаа. Гаднаас оруулж ирж байгаа замыг д хаах, хянах, зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-22 66.181.165.151

Хамгийн гол нь оруулж ирж байгаа, худалдаж байгаа, зуучилж байгаа хүмүүст хатуу ял шийтгэл оногдуулах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2019-09-22 66.181.161.41

Хятад болон зүүн өмнөд Азийн улсууд хар тамхины төрлийн өвс болон бусад бүтээгдхүүнийг тээвэрлэсэн тохиолдолд хэмжээнээс хамаараад цаазын ял өгч байна худалдсан хэрэглэсэн бол тэгээд дуусаа гэтэл манайд бараг ялгүй ихэнх нь тэнэсэн харгалзах ял авдаг урлаг соёлын гэсэн нөхдүүд одоо бүүр байх ёстой мэтээр сошилаар ярьж бичиж байгаа нь нийгэмд жинхэнэ гамшиг тэднийг хуулийн хариуцлагад тат хуулийн шийтгэлээ илүү чанга хатуу болго

Avatar

Зочин 2019-09-22 64.119.21.218

Хар тамхи маш их хор хөнөөлтэй хууль чанга байх хэрэгтэй Амархүү ч бас үр хүүхэдтэй хүн тийм байж зугаацах юм мундсан биш очиж очиж донтох юмаа олж дээ

Avatar

Зочин 2019-09-22 202.9.45.59

Хамгийн гол нь худалдаалдаг хүмүүст чанга ял оноож байж хар тамхи хэрэглэгсэд буурна даа. Худалдахын тулд эхний үед үнэгүй өгч дотуулаад хэрэгцээг нь хангах суваг нээдэг юм биш үү

Avatar

Аюул шүү 2019-09-22 66.181.185.71

Хар тамхины догтолтоос гарах бараг боломжгүй тул эхлээд слнирхож уруу татагдаж хэрэглээд тэгээд донтогч болж яагаад ч гаоч чадахгүй болдог үнэнийг л хэвэх хэрэгтэй шдээ. Архинаас гарч чадахгүй өчнөөн хүн амьдралаа алдаж байхад хар тамхинд донтогсод бүүр ч найдлагагүй шүү. Ингэж бхйгаюуллаад гарчихна хаячихна гэж өөоийгөө хуурсаар тэгээд л бүх зүйл өнгөрнө шүү

Avatar

Зочин 2019-09-22 202.9.43.163

Хогийн олс" гэх ургамал бол хааяагүй ургаж байгаа. Хогийн олс гэх энэ ургамлыг устгах хэрэгтэй. Шүүх өвс болон мөс хоёрт ялгамжтай шийтгэл оногдуулуулж баймаар байна. Хөгжилтэй бүх орон энэ замыг туулж ирсэн. манайх тэр л замаар явж байна. Тодорхой хугацаанд сонирхож байгаад аяндаа болино. Мөс хэрэглэдэг хүн бол түүнээс гарахад их хүндрэлтэй. харин өвс бол өөр юм

Avatar

mgl 2019-09-22 202.9.42.140

olon jiliin yal ug, davtan hereglevel tsaazaar av.

Avatar

Зочин 2019-09-22 202.126.89.116

Хар тамхины хэрэгт терийн маш хатуу цээрлэл хэрэгтэй харанга Лхагвасурэнд шоронд хорьж ял егеегуйгээс болж урлагынханд залуу уеийхэнд буруу гайгуйюм бна гэсэн ойлголт егснеес хар тамхи а кудал дийлдэхээ больсон

Avatar

Зочин 2019-09-22 27.123.214.2

ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ. ЗОВЛОНГИЙН ТҮРГЭН НЬ ДЭЭРЭЭ. ЭНЭ ТӨРД ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙЧ НАРАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД НОВШНУУДЫГ ТЭЖЭЭХ ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА.

Avatar

zochin 2019-09-22 66.181.185.48

shuud 25 jil

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж