Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Хар тамхи хэрэглэгчдэд оноох ялыг чангатгах ёстой юу?

Долоо хоног бүрийн ням гаригт “Ньюс” агентлаг “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ удаагийн дугаартаа нийгэм даяар харанга дэлдээд байгаа хар тамхины асуудлыг хөндлөө.

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, СТА Б.Амархүү энэ сарын 19-20-нд шилжих шөнө гэрийнхээ гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Түүнийг шүүхээс нэг сарын хугацаатай саатуулах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдлаас гадна хар тамхинд холбогдож, шалгагдах иргэдийн тоо өнгөрсөн жилийнхээс эрс өссөн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хэрэгт холбогдон шалгагдах болсон зэргээс үүдэж хар тамхи хэрэглэгчид болон худалдан борлуулагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Сошиал ертөнц дэх жиргээчид энэ асуудлаар дараах байр суурь илэрхийлжээ.

Баттөмөрийн ЭНХБАЯР @Enkhbayar_bat

Уулзаж байсан. Их цайлган, дэврүүн, ямар ч муу санаагүй залуу санагдсан. Их харамсалтай байна. Eр нь ганцхан шоронд хорьдог хуулиар хар тамхийг дарсан улс гэж үгүй юм билээ. Тэгтэл манайд сайн дураараа болъё гэж байгаануудыг ч эмчлэх газаргүй, хуульгүй. Алийшүү гэсээр улам далд!

Batkhishig Jantsmaa @BatkhishigJants

Тэр Амархүү нь дуулдаг бна уу, уйлж бна уу хэнд ч падлийгүй! Мансуурч, манарч, тэр төрлийн бодис хэрэглэж, түүндээ донтсон л бол хуулийн өмнө хариуцлага хүлээх л учиртай! Ер нь бол хариуцлагын тогтолцоо чанга, чадвартай байх тусам бусдад тус дэм болно!!!

Бундан Болдсайхан @Boldsaikhan_dr

Бүх төрлийн хар тамхийг, ялангуяа зугаацах: мөс, мет, героин зэрэгийг хатуу хориглож, хүндээр цээрлүүлэхгүй бол цөөн тоот хүн амд оюун ухааны эдгэшгүй тахал мэт аюул, гэм хэргийн сэдэл болдог.

Мөнхчулууны Зоригт @m_zorigt

Бид дэндүү цөөхүүлээ. Хар тамхины холбогдолтой аливаа үйлдэл гэмт хэрэгт монголчууд бид хамгийн хатуу хандах хэрэгтэй. Хэн байх нь огт хамаагүй.

Баяраа @BayarbaysgalanB

Австралид 9 жил амьдрахдаа өвс татаад хагас мэдрэл муутай болсон ангийн хүүхдүүдийг би мэддэг л юм. Монголд зөвшөөрчих хэрэгтэй тэхгүй бол хууль бус наймаа газар авлаа л гэх. Бид нар яах гэж татвар төлдөг болохыг сануулах юмсан. Цагдаа нар л ажлаа хийх хэрэгтэй.

Enkhbat Dangaasuren @enkhbat

Амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй хүн энэ өвсийг сонирхохгүй дээ. Өвсний тухай яриа бол нийгмийн психологийн өөрчлөлтийн бас нэг илрэл байх. Өвгөнт гэж архи цагтаа үүн шиг л шуугиулж бсан. Нийгэм эрүүлжихэд залуус өөр сонирхол, яриатай болно. Хүсэл, зорилго нь огт өөр болно.

Самданням Мөнхчулуун @munkhchuluun_s

Хар тамхийг би жадлан эсэргүүцдэг, гэхдээ хар тамхины талаар сайнаар ч муугаар ч олон нийтийн сүлжээгээр шуугихаа багасгах хэрэгтэй. Энэ нь их бага хэмжээгээр хүүхэд залуусын тархинд очиж, сонирхолыг нь татаж, сурталчилгаа болж байна. Дор бүрнээ үр хүүхдүүдээ анхаарцгаая.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж