Дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүү хоёрын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүү хоёрын дурсгалыг хүндэтгэв

Дүрвэж ирээд өлбөрч нас барсан ээж хүү хоёрын дурсгалыг хүндэтгэв
A man sets up portraits of North Korean defector Han Seong-ok and her 6-year-old son, who are believed to have died from starvation, at a makeshift shrine in downtown Seoul on Aug. 28.

Сөүл хотын төвд хэдэн зуун иргэд өнгөрсөн зун Хойд Солонгосоос дүрвэж ирээд идэх хоолгүйн улмаас өлбөрч нас барсан эх хүү хоёрын дурсгалыг хүндэтгэн, Өмнөдийн эрх баригчдыг дүрвэгсдэд анхаарал хандуулахыг шаардан жагсчээ. Жагсагчид харамсалтайгаар нас барсан эх хүү хоёрын зургийг хоосон австай хамт өргөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны зүг жагссан байна.

Талийгаач эмэгтэй анх 2007 онд Хойд Солонгосоос Хятад руу зарагдаж Хятадад иржээ. Хятадууд Хойд Солонгосоос охид эмэгтэйчүүдийг Солонгос эрчүүдэд зарах, хүчээр гэрлүүлэх тохиолдол их байдаг. Ингээд хэсэг хугацааны дараа тэр нөхөртэйгөө хамт Сөүлд ирж амьдрах болсон байна. 2015 онд нөхөр нь ажлаасаа цомхотголоор халагдаж, тэд дахин Хятад руу явж ажиллахаар шийджээ. Тэндээ ажиллаж байгаад өнгөрсөн жил нөхрөөсөө салсан бүсгүй хүүтэйгээ эргээд Сөүлд ирсэн ч хүү нь хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хийх боломжгүй байжээ. Бичиг баримт дутуу учир ээж хүү хоёрт Өмнөд Солонгосын Засгийн газраас дүрвэгсдэд олгодог тэтгэмж олдоогүй байна.

Ингээд өнгөрсөн зун буюу долдугаар сарын сүүлээр Сөүл хотын нэгэн нийтийн орон сууцнаас 42 настай Хан Сун Ок, түүний хүү зургаан настай Ким Дон Жин нар өлбөрч үхсэн байдалтай олджээ. Тэд байрны түрээсээ олон сар төлөөгүй учир байцаагч шалгахаар ирэхэд эх хүү хоёрын муудаж өмхийрсөн цогцос угтсан байна. Гэрт нь шалгалт хийхэд нэг ч идэх юмны төрлийн зүйл байхгүй, цогцос нь хэт ялзарч муудсан учир задлан шинжилгээ хийх ч аргагүй байсан учир өлбөрч нас барсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Тус улсад 1998 оноос хойш Умард Солонгосоос нийт 32,000 хүн тус улсад дүрвэж ирсэн байдаг ба дүрвэж ирсэн хүн тус бүр найман сая воны нэг удаагийн тэтгэмж авдаг. Үүний дараа нэг гэр бүлд зургаан сарын турш сар бүр 870,000 воны тэтгэмж олгодог бөгөөд үүнээс хойш дүрвэгчид өөрсдөө ажил олж хийж амьдрах ёстой байдаг аж. Харамсалтай нь уг тэтгэмж нь тус улсын амьдралын өртөгт хаанаа ч хүрэлцдэггүй, дүрвэгчид ур чадвар мэргэжил мэдлэггүйгээс ажил олддоггүй зэрэг олон асуудал тулгардаг байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж