Сэлбэ голыг цэвэрлэв | News.MN

Сэлбэ голыг цэвэрлэв

Сэлбэ голыг цэвэрлэв

Дэлхий дахинд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг бууруулах, эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” өчигдөр (2019.09.21)боллоо.

Анх 2007 онд Эстони улсад хэсэг залуучууд нэгдэн цэвэрлэгээний ажил зохион байгуулсан нь өдгөө дэлхийн хүн амын таван хувийг татан оролцуулж чадсан бөгөөд  “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” 160 оронд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ жил “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” төслийг БОАЖ-ын сайдын санаачилсан “Хоггүй цэвэрхэн Монгол” аян, Нийслэлийн засаг даргын “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 дугаар захирамж зэрэг бичиг баримтуудын хүрээнд төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд хамтран энэ сарын 14-21-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Тус үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа түгээх, өсвөр насныхан, залуучуудад сургалт мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаагаас гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг оролцуулсан цэвэрлэгээ хийж байна.

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т  “Бид нэгдэж байна” уриатай 800 гаруй залуучууд таван багт хувиарлагдан Сэлбэ гол орчмыг цэвэрлэж, хог хаягдлыг гурван төрлийн шуудайнд ангилан хог дахин боловсруулах үйлдвэрт дахин ашиглах боломжтойг нь ачуулж байгаа аж.

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т  БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчын ажлын алба, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаа, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо,  МCS Coco Cola, JCI Mongolia, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монгол улс дахь Эстони улсын өргөмжит консулын газар зэрэг төр хувийн хэвшил, оюутан залуусын төлөөлөл нэгджээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

adsf 2019-09-22 192.82.66.42

tseverleed l baidag, busad n hayaad l bdag. mongolchuudiin setgehgui uurchlugduhuus naash hognoos salahgui bha. dor hayj 20 30 jil heregtei

Avatar

ус 2019-09-22 64.119.23.84

жалганд хогхаядаг нүүдэлчдийн сэтгэлгээг сэнхрүүлэх хэрэгтэй юм байна., Жалга болгон ус урсах судас гэж ойлгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-22 202.126.88.197

Болж л өгвөл Сэлбэ Туулынхаа хөөвөөгөөр мод л их тарь!

Avatar

Иргэн 2019-09-22 64.119.17.228

Ойр орчмыг цэвэрлээд л гэх юм. Голын эхийг хамгаалаач дээ. Эхэнд нь хүртэл байшингууд баричихаад ширгээд байхад. Хуурай сайр цэвэрлэж байхаар эхийг хамгаалаад цэвэрлэвэл урсацтай голын дагуу хог хаяхгүй хамгаалах сэтгэл хүмүүст төрнө дөө. Хуурай сайр болохоор хүмүүс хог хаяж хаа сайгүй машинаар давхиад ойр орчимд нь айлууд хашаагаа тэлж буугаад байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж