Сүхбаатарын талбайд ажлын байр санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд ажлын байр санал болгож байна

Сүхбаатарын талбайд ажлын байр санал болгож байна

Нэмэлт:

Зам тээврийн хөгжлийн яамны нээлттэй өдөрлөгт нийт 14 харьяа агентлаг, байгууллагууд оролцож байна. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, Иргэний нисэхийн ерөнхий газар, агаарын тээврийн авиа компаниуд болон бусад төслийн нэгжүүд оролцож,  иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэхээс гадна үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал,  Улаанбаатар төмөр замын эмнэлэг хөдөлгөөнт оношилгооны төвөөрөө иргэдэд үзлэг оношилгоо үнэгүй хийж,  хүчилтөрөгчийн коктелээр үйлчилж байна. Мөн түрээсийн вагоны захиалга, онлайн билетийн захиалга авч буй юм. Үүнээс гадна Авто тээврийн үндэсний төв мэргэшсэн жолоочийн шалгалт газар дээр нь авч ажлын байраар хангаж байна. Сонирхсон иргэд Сүхбаатарын талбайд ирж, анкет бөглөн, шалгах өгөх боломжтой.

Энэ бол иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг Нислэг центр төвийн Gyrocopter нисдэг тэрэг. Эрэл хайгуул,  аялал жуулчлал хийх, хортон шавьж устгах,  түргэн тусламж үзүүлэх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Жишээлбэл уг нисдэг тэргээр 20 гаруй км газарт 10 минутын танилцах нислэг үйлдэхэд 85. 000, харин эрэл хайгуул хийхэд 1 цаг нь 400-500 мянга болдог хэмээн нисэх төвийн нисгэгч Ц.Нармандах ярилаа.

Зам тээврийн хөгжлийн яам ажлаа тайлагнана 

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу яамдын ажлаа танилцуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яам ажлаа танилцуулна. "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээтэй холбоотой тус яамныхан болон харъяа агентлагууд  төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах аж.

Сануулахад, "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд одоогоор Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам олон нийтэд ажлаа тайлагнаад байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд иргэд төрийн зарим үйлчилгээг Сүхбатаарын талбайгаас шууд авч буй. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдийн үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг шууд хэвлэн олгосон бол жолооны үнэмлэхийг мөн олгосон юм. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүртэх ямар боломж байдаг вэ гэдэг мэдээллийг ч давхар авч байна.

Ц.Ариунзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж