Усан доор гэрлэх санал тавьж байгаад живжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Усан доор гэрлэх санал тавьж байгаад живжээ

Усан доор гэрлэх санал тавьж байгаад живжээ

АНУ-ын иргэн Стивен Вебер гэгч эр Танзанийн нэгэн арал дээр амарч байхдаа найз бүсгүй Кенеша Антойнедоо гэрлэх санал тавьж байгаад амиа алджээ. Тэд "Манта ресорт" хэмээх амралтын газрын усан онгоны усан доор байрлах өрөөнд дөрөв хонохоор захиалсан ба далайд гараад Вебер ус руу ганцаараа шумбаж, усан доороос хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байгаад живсэн байна.

Усан онгоцны усан доор өрөөний цонхны гаднаас хайртай бүсгүйдээ сэтгэлийн үгээ бичин гэрлэх санал тавьж буй түүний зураг цахим сүлжээнд таржээ. Хоногийн 1700 еврогийн үнэтэй уг өрөөнд тэд дөрөв хонохоор захиалсан байсан ба онгоц далайн эргээс 250 орчим метрийн зайд явж байжээ. Харин тэдний байрласан өрөө усны мандлаас 10 метр орчим гүнд байрлаж байсан аж.

Цаасан дээр “Энд удаан байж болохгүй учраас чамдаа бүх зүйлийг хэлж чадахгүй нь. Гэхдээ би чамд маш их хайртай. Өдөр болгон илүү ихээр хайрласаар байх болно” гэж бичсэнээ найз бүсгүйдээ үзүүлэн хайрцагтай бөгжөө гаргаж ирээд удалгүй дээшээ сэлсэн байна. Гэсэн ч залуу уснаас гарч чадалгүй амьсгал хураажээ.

Түүний найз бүсгүй өөрийн цахим хуудсандаа “Тэр минь миний хариултыг сонсож амжсангүй. Би мянга мянган удаа тийм гэж хэлэх байсан юм. Бидний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр төсөөлөхийн аргагүй хар дарсан зүүд болон хувирлаа. Бид сүүлийн хэдэн өдөр хүслийн жагсаалтдаа багтсан олон сонирхолтой зүйлсийг хамтдаа хийж, маш их жаргалтай байсан” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
98
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж